“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Аавын баяраар...

Аавын баяраар...

Жил бүрийн 6 дугаар сарын 3 дахь долоо хонгийн ням гаргийг аавын баяр хэмээн тэмдэглэдэг билээ. Энэ өдөр аавын баярын өдөр тохиож байна. бүх аавуудад баярын өдрийн мэнд хүргэе. Аавын баярыг дээр дүүны эхэнд АНУ анх санаачилсан ба одоо болоход дэлхий нийтээрээ тэмдэглэх болсон юм. Энэ мөцид нэгэн сайхан аавын тухай бичсэн зохиолыг та нарт сонирхуулья.

Аав минь сурвалжлагч байжээ

1986 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Шилийнголын өдрийн сонинд нийтлэгдсэн аавынхаа бичсэн “Нарт сум намрын ойжуулах үүргээ амжилттай биелүүлэв” гэсэн мэдээг олж үзээд би маш их баярласан юм.

Тухайн үет би гурав дөрвөн настай л байсан байх. Нялх балчирхан ой ухаанд минь лааны гэрэлд хуучивтар шар өнгөтэй бичгийн ширээн дээр бор өнгөтэй хувцас өмсөж цааш харан сууж байсан аавын минь дүр байнгын дурдатгал болж үлдсэнийг одоо бодоход ч сэтгэлд дулаахан. Нүдэнд минь байнга тодроод байдаг аавыгаа тэр үед юу хийж тэгж суудаг байсныг нь би огт мэддэггүй. Орой болгон унтахаас өмнө тэнд суудаг нь аавын алба. Ээж л биднийг унтуулах гэж ноорч ноцолдон бужигнадаг байсан юм.

Зүрхэнд минь хадагдсан энэ үзэгдэл гучин жилийн хавар намрыг туулж хааяа бүр ч мартагдах шахсан гэхэд буруугүй. Аав минь тийм л нэг арын бараагаа бяцхан зүрхэнд минь үлдээгээд хол явсныг нь бүр хойно нь би мэдсэн юм. Өвчний хар савраас мултарч дийлээгүй залуухан аав минь балчир гурван хүүхдээ ээжтэй минь энэ хорвоод орхисныг нь бид яаж ойлгох билээ. Хөөрхий муу ээжийгээ зовоож олон ч удаа аавыгаа нэхэж байсан ч болов уу.

Сонины хорооны сурвалжлагч найруулагчаар ажиллах болсон маань хэдэн жилийн өмнөх учир. Энэ байгууллагад ажиллах болсон тухайд юу ч бодолгүй ирсэн боловч аавыгаа сурвалжлагч байсныг мэдсэнээс хойш энэ яг бурхны заалт мэт цаанаа л нэг учиртай санагдаад байх нь юутай сайхан. Аавтай хамт ажиллаж байсан ажилчдын ярианаас аав минь шүлэг зохиол бичдэг хүн байсан гэснийг бүүр түүрхэн туулснаас биш, яримаар, сонсмоор, уншмаар зүйл надад одоо хүртэл олдоогүй байсан юм. Шүлэг бичдэг л гэх юм, бичсэн шүлэг зохиол нь хаа байдгийг мэдэхгүй. Эрж сурахын ухаангүй өдийд хүрсэн нь нэг ёсны харамсал юм шиг. Харин зүүд зэрэглээ гэмээр гэнэт олж харсан энэ мэдээ надад хэчнээн их тайтгарал болсон гэж санана. Мартагдах шахсан аавын сургаал надад дахин сонсогдох мэт болов. Би үргэлжлүүлэн эрлээ. Байна, байх байхдаа олон олон байна, бараг л өдөр өдрийн сонинд бүр байна. Яасан сайхан учир вэ дээ. Яг л аавтайгаа уулзсан мэт, миний сэтгэл яасан их догдлов доо. Үгээр хэлж үсгээр илтгэхийн аргагүй баярлаж том шагнал хүртсэн юм шиг хөл газар хүрэхгүй боллоо. Би хамт ажилтнуудаа хэллээ. Сэтгэл ханадаггүй, эгч ахдаа хэллээ, бас л догдолно. Одоогоор олдоогүй хоёр дэвтэр номыг нь хаа нэгэн газраас эрж үзмээр санагдлаа. олддог ч болоосой.

Орой боллоо. Унтаж чаддаггүй, хажууд хань минь, охин минь цонхоор туссан сарны гэрлийн доор амгалан унтана. Нүдээ анилаа, өдрийн үзсэн олон мэдээ чимээнүүдийн үсэг нь тодорч үзэгдээд байх шиг, цаана нь аавын минь амгалан төрх харагдаад л лааны гэрэл асаагаад, хуучивтар шар өнгөтэй бичгийн ширээний ард аав минь орой бүр юу хийж байсныг нь одоо л ухаарах шиг боллоо. Аав минь оюуны далайгаас шүр сувд түүж, үр минийхээ өнөөдрийн замыг дэвсэж өгч л байжээ. Нэг юм бичмээр боллоо. Аавыгаа сумын дарга л гэж мэддэгээс биш, сонины хорооны сурвалжлагч байсан гэдгийг нь мэдсэн нь ямар их олзуурхал болж байгаа билээ. Аавынхаа дутуу хийснийг нь залгаж, аавтайгаа адилхан ажлыг хийж явах минь хаанаас ч олдохгүй зол жаргал байлаа. Тэр өдөр охин минь нагац өвөөгийнхөө зургийг хараад асууж байсан асуултын хариуд яриад барахгүй олон сайхан зүйлтэй болсондоо ч олзуурхан баярлаж билээ.

 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:3571
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой