Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Аав хүү хоёрын улс орноо гэсэн сэтгэл

Аав хүү хоёрын улс орноо гэсэн сэтгэл

"Жүншүнь дарга дээр очоорой" гэдэг үг Баруун хойд нутгийн хүмүүсийн амны уншлага байлаа. Энэ үгнээс ард түмний сэтгэл дэх Ши Жүншүний байр суурийг мэдэж болно.

Италийн сенатын танхимын дарга Касератийн асуултад Ши Жиньпин дарга "Би өөрийгөө умартаж, зөвхөн ард түмнийхээ төлөө үйлчилнэ" хэмээн хариулсан нь дэлхий нийтэд хүрч, ард иргэдийнхээ итгэл хүндлэлийг олсон юм.

Нэг л сэтгэлээр намдаа үйлчлэх

Өвгөн буурал болсон Ши Жүншүнь

Ши Жүншүний домог шиг амьдрал түүний Марксизмд итгэх, нам, ард түмэндээ үнэнч, намын байгууллагадаа итгэх итгэлийг өөрчилж чадаагүй юм. 60 нас хүртлээ "Баруун хойд бүсийн хөгжил дэвшилд хүчээ зориулж", 60 гараад Гуандүн мужийг зорьж "Эх орны өмнөд хаалгыг сахиж", "Коммунист намын гишүүний хувьд намдаа ажиллахаас илүү аз жаргал, бахархал гэж хаа байх вэ" гэсэн амлалтаа цаг ямагт үйл ажиллагаагаараа биелүүлсэн билээ.

2017 оны 10-р сарын 31-нд Шанхай хотноо ХКН-ын анхны хурал хийж байсан дурсгалын музейн өмнө Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны бусад гишүүний хамт намдаа тангараг өргөв

Ши Жиньпин аавдаа бичсэн захидалдаа, "Аав ямар ч нөхцөлд коммунизмд бат бэх итгэлтэй байдаг. Манай нам агуу их, үнэн зөв, яруу алдартай нам юм. Таны хэлсэн үг, хийж бүтээсэн зүйл бидэнд зөв чиглэл зааж өгсөн" гэжээ. Тэрээр аавынхаа халааг авч, ХКН-ын "Хятадын ард түмэндээ аз жаргал эдлүүлэх, Хятадын үндэстнүүдийг хөгжил дэвшилд хүргэх" зорилт тавьж, анхны зорилтоо үл умартан, зорьсон зүг рүүгээ зогсолтгүй зүтгэж явна.

Нэг л сэтгэлээр ард түмэндээ үйлчлэх

Ши Жүншүнь: Ард түмэндээ үйлчилнэ гэдэг бол аав ээжийнхээ ачийг хариулж байгаа явдал юм.

Ши Жиньпин: Би өөрийгөө умартаж, зөвхөн ард түмнийхээ төлөө үйлчилнэ.

1960 оны 06-р сард Ши Жүншүнь Төв хорооны сэхээтнүүдийг дагуулан Бээжингийн Улаантуг хороололд буудай хадаж буй зураг

"Би тариачны хүү." Энэ үгийг Ши Жүншүнь байнга хэлдэг. Бүх боломжийг ашиглан ард түмэнтэйгээ харилцаж байдаг нь "Ард түмний дундаас гарсан ард түмний удирдагч"-ийн хэв суртал юм.

Аав нь Ши Жиньпинд захиж хэлсэн үгэндээ: "Ямар ч том дарга боллоо гэсэн ард түмэндээ үйлчлэн, ард түмнийхээ төлөө бодож, ард түмэндээ ойрхон байх хэрэгтэй" гэж захисан байдаг.

2019 оны 04-р сарын 15-нд Ши Жиньпин Чүнчин хотод ажиллав. Энэ бол Түжя үндэстний Шижуан өөртөө засах сяны Хуаши тосгон. Ши Жиньпин тосгоны айлд явган очиж, ядуурлыг бууруулах ажилтай газар дээр нь танилцав.

Ши Жиньпин аавынхаа сургаал захиасыг хөсөрдүүлээгүй юм. "Ард түмний сайн сайхан ирээдүйн хүсэл мөрөөдөл бол бидний тэмцлийн зорилт", "Ард түмэндээ үйлчилж, хүлээх ёстой үүрэг хариуцлагаа хүлээх", "Би ард түмний үйлчлэгч" хэмээн амлаж, Хятадын ядуу бүсийг орхигдуулалгүй ажиллаж, Хятадын 40 сая ядуу иргэнийг 2020 он гэхэд ядуурлаас бүрмөсөн ангижруулах зорилт тавьж, ард түмнийгээ илүү сайн боловсрол эзэмших, илүү тогтвортой ажил эрхлэх, санаандаа хүрсэн цалинтай, илүү найдвартай нийгмийн баталгаа, илүү өндөр түвшний эмчилгээ, илүү сайн эрүүл мэндийн үйлчилгээ, илүү тав тухтай оршин суух нөхцөл, илүү үзэмжтэй байгаль орчин, илүү баялаг соёлын амьдралтай байлгах шийдвэр гарган ажилласаар ирсэн...

Нэг л сэтгэлээр өөрчлөлтийг дэмжих

Ши Жүншүнь: Ард түмэн, үндэсний эрх ашигтай холбоотой ажлыг бид хийнэ, зоригтой ч хийх болно.

Ши Жиньпин: Бид өөрчлөлт нээлтийн зөв чиглэл баримтлан, хэцүү зүйлтэй тулж, бэрхшээлийг зоригтой даван туулах хэрэгтэй.

Ши Жүншүнь Гуандүн мужид төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн замыг хайж, тэдний бие даасан эрхийг хүндэтгэн, үйлдвэрлэлийн үр ашгийг дэмжиж байжээ. Ши Жүншүнь аж ахуйн нэгжид ажиллаж, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, өөрчлөлтийн байдалтай танилцаж буй нь

Ши Жүншүнь Гуандүн мужийн ард түмнийг удирдан өөрчлөлт нээлтийн ажилд зүтгэн, үзэл санаагаа чөлөөлж, эдийн засгийн онцгой бүс байгуулан, Гуандүн мужийн өөрчлөлт нээлтийн ажилд гарамгай хүчин зүтгэл үзүүлсэн юм.

2012 оны 12-р сарын 07-11-нд Ши Жиньпин Гуандүн мужид ажиллав. Ши Жиньпин Шэньжэнь мужийн цэцэрлэгт хүрээлэнд Дэн Шяопиний хөрөгт цэцэг өргөж буй нь

ХКН-ын XVIII хурлын дараа Ши Жиньпин даргын хамгийн түрүүнд очиж ажилласан газар бол Гуандүн муж юм. 2018 оны 10-р сард тэрээр мөн Гуандүн мужийг зорьж, дэлхий нийтэд хандан: "Хятад улс өөрчлөлт нээлтийн алхмаа хэзээд зогсоохгүй" гэдгээ зарласан юм.

Нэг л сэтгэлээ үнэний төлөө зүтгэх

Ши Жүншүнь: Үнэнийг баримтлах нь намын гол зарчим юм.

Ши Жиньпин: Үнэнийг баримталбал нам төр мандана. Үнэнийг сөрвөл нам төрд харш болно гэдгийг практик олон дахин харуулсан юм.

1985 оны 11-р сард Ши Жүншүнь Жянши мужийн тосгонд ажилалж, ядуусын амьдралтай танилцаж буй нь

Хүүхдүүд нь аавыгаа дурсахдаа: Аав насаараа үнэнийг баримталдаг, нууж хаахыг мэддэггүй, ялангуяа ард түмний ашиг сонирхлын асуудлаар яасан ч бууж өгдөггүй байсан юм.

2019 оны 04-р сарын 15-нд Ши Жиньпин Тужя үндэстний өөртөө засах Шижуань сяны Хуаши тосгоны төлөөлөгч, сэхээтэн, эмч нартай уулзаж, ядуурлаас ангижруулах асуудлаар ярилцаж буй нь

2012 онд Ши Жиньпин Төв хорооны намын сургуулийн хаврын сургалтын ангийн хичээл эхлэх ёслолд хэлэхдээ: Үнэнийг баримтлах нь ХКН-ын гишүүд ертөнцийг өөрчлөх үндсэн шаардлага бөгөөд манай намын үндсэн үзэл санаа, ажлын удирдах аргачлал юм. Мөн нам ард түмнээ дагуулан Хятадын өөрчлөлт, өөрчлөлтийг биелүүлэх чухал арга барил юм гэжээ.

Нэг л сэтгэлээр хөгжлийг хайх

Ши Жүншүнь: Бид Хятад улсаа таниад зогсохгүй үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулах хэрэгтэй.

Ши Жиньпин: Ногоон байгаль алт эрдэнэсээс үнэтэй.

Шааньши мужид төрж, Баруун хойд бүсэд олон жил ажилласан Ши Жүншүнь Баруун хойдын бүсийн уул ус, газар нутгийг сайн мэддэг бөгөөд бүтээн байгуулалт, хөгжил чухал гэдгийг сайн мэддэг байлаа. Тэрээр: Ой модоор Баруун хойд бүсийн байгаль орчныг сайжруулж, цөл газраа ойн бүрхэвчтэй, модгүй газрыг мод ургамалтай болгох хэрэгтэй гэжээ.

Жэжян мужийн Юй тосгоны экологийн хөшөө

Өнөөдрийн Хятад улсад экологийн орчноо хамгаалах үзэл ухамсар хүн бүхний сэтгэлд шингэж, экологийн соёлын бүтээн байгуулалт, үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтыг ахиулж байна. Ши Жиньпин бол энэ үзэл баримтлалын санаачлагч, өөрчлөлтийг дэмжигч юм.

Ши Жиньпин аав Ши Жүншүнь болон гэр бүлийн хамт

Ахмад үеийнхэн үлгэр дуурайл болж, хэрхэн ард түмэндээ хэрэгтэй хүн болох тухай сургаж ирсэн. Ахмад үеийнхээ ээлж халааг залгамжлан бид улс орон, үндэстний аугаа их сэргэн мандалтад хүрэх болно.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:CNR
Мэдээ үзсэн:8806
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой