2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 16-нд Тажикстаны нийслэл Душанбед Хятад улсын дарга Ши Жиньпин Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын дээд хэмжээний V уулзалтад оролцож, Бүгд Найрамдах Тажикстан Улсад төрийн айлчлал хийсэн юм. Ши Жиньпин даргын энэ айлчлал Хятад, Тажикстаны чин үнэнч итгэлцэл, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх иж бүрэн стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлж, бүх цагт хувиршгүй эв найрамдлыг бэхжүүлж, олон салбарын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлсэн гэж Тажикстаны олон салбарынхан үзсэн байна.
Тажикстаны ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Давлатали Саид:
- Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны олон талын харилцааг бэхжүүлж, өргөжүүлэхэд шинэ хөдөлгөх хүч болсон юм. Хятад улс эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи зэрэг салбарт асар их ололт амжилтад хүрсэн, олон улсын индэр дэх найдвартай түнш мөн. Тажикстан улс "Бүс ба зам" санаачилгыг бүрмөсөн дэмжсэн. Энэ санаачилгын хэрэгжилт Тажикстан, Хятад цаашид олон салбарын хамтын ажиллагаа өрнүүлэхийг ахиулна гэж хэллээ.
Тажикстаны Шинжлэх ухааны академийн захирал Фарход Рахимиг:
- Сүүлийн 20 гаруй жилд Тажикстан, Хятадын хоёр талт харилцаа түргэн хөгжсөн. Өдгөө хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн үедээ байгаа бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцаа нягтарч, Тажикстаны маш олон залуус Хятадын их дээд сургуульд суралцаж байна. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал хоёр орны ард түмэнд ашиг тустай бөгөөд Тажикстан, Хятад хоёр орны найрамдал цаашид бэхжин хөгжих болно гэж үзсэн байна.