”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Үнэн” сэтгүүл дарга Ши Жиньпиний чухал зохиолыг нийтлэв

“Үнэн” сэтгүүл дарга Ши Жиньпиний “Соёлын итгэлээ бататгаж социализмын соёлын хүчирхэг улсыг бүтээн байгуулъя” чухал зохиолыг нийтлэв.

Зургаадугаар сарын 16-ны өдөр хэвлэгдэх 12 дугаар хугацааны “Үнэн” сэтгүүлд ХКН-ын ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Соёлын итгэлээ бататгаж, социализмын соёлын хүчирхэг улсыг бүтээн байгуулъя” гэх чухал зохилыг нийтэлжээ.

Зохиолд соёл бол нэг улс, нэг үндэстний сүг сүнс мөн. Соёл цэцэглэн хөгжвөл улс хөгжин мандаж, соёл хүчирхэгжвэл үндэстэн хүчирхэг болно. Соёлын дээд хэмжээний итгэл болон хөгжил цэцэглэлт байхгүй бол Хятад улсын үндэстний агуу их сэргэн мандалт байж чадахгүй юм. Хятад улсын онцлогтой социализмын соёлын хөгжлийн замыг баримтлан, бүх үндэстний соёлын шинийг санаачлах амьжиргааны хүчийг нэмж, социализмын соёлын хүчирхэг улсыг бүтээн байгуулах хэрэгтэй гэж чухалчлав.

Зохиолд соёлын итгэл бол илүү үндсэн чанартай, илүү өргөн дэлгэр, илүү гүнзгий итгэл мөн, илүү үндсэн чанартай, илүү үргэлжлэх хүч чадал мөн. Хятад улсын онцлогтой социализмын замын итгэл, онолын итгэл, байгууллын итгэлийг бататгахыг үндсээр нь авч хэлбэл соёлын итгэлээ бататгах явдал болно. Соёлын итгэлээ бататгах нь улс гүрний сэргэн мандал, бууралд холбогдох, соёлын амар тайванд холбогдох, үндэстний үзэл санааны тусгаар чанартай холбогдох том асуудал мөн гэж зааварлав.

Зохиолд соёл бол үндэстний оршин тогтнож хөгжих чухал хүч мөн. Хятад улсын үндэстнүүд хэдэн мянган жилийн түүхэн хувьсалт дунд хүнд бэрхшээлд тулгарсан боловч бид бүгд туулан давсаар ирсэн. Үүний чухал нэг шалтгаан бол Хятад улсын үе үеийн охид хөвгүүд өвөрмөц онцлог бүхий өргөн дэлгэр, гүн гүнзгий Хятадын соёлыг бойжуулан хөгжүүлж, Хятадын үндэстнүүдийн хүнд бэрхшээлийг туулан давж, үе улиран оршин тогтноход хүчтэй үзэл санааны тулгуур хүч хангасанд байна хэмээн зааварлав.

Зохиолд Хятад улсын онцлогтой нийгэм журмын соёл нь Хятадын үндэстнүүдийн таван мянга гаруй жилийн түүхээс хөврүүлж бойжуулсан Хятадын уламжлалт шилдэг соёлоос эх үүсэлтэй бөгөөд намын ард түмнийг удирдан хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт хийх явцад бүтээсэн хувьсгалт соёл ба социализмын тэргүүний соёлд уусан давтагдаж, Хятад улсын онцлогтой социализмын агуу их үйл ажиллагаанд үндэслэсэн юм. Хятад улсын онцлогтой социализмын соёлыг хөгжүүлэх нь даруй Марксын үзлээр жолоодлого болгон, Хятад улсын соёлын зогсолтыг бат сахиж, орчин үеийн Хятадын улсын бодит байдалд суурилан, цаг үеийн нөхцөлтэй уялдуулж, орчин үед хандуулсан, дэлхий дахинд хандуулсан, ирээдүйд хандуулсан үндэстний бөгөөд шинжлэх ухаанч, олон түмэнч социализмын соёлыг хөгжүүлж, социализмын оюуны соёл иргэншил ба бодисын соёл иргэншлийн зохистой хөгжлийг ахиулах явдал болно. Ард түмэнд үйлчлэх, социализмд үйлчлэхийг баримтлан, өнгө бүрийн цэцгийг зэрэг дэлгэрүүлэн үй олон эрдэмтнийг чөлөөтэй ярилцах боломжийг баримталж, бүтээлч чанартайгаар өөрчилж шинийг санаачлан хөгжүүлэхийг баримтлан, Хятадын соёлын гялалзсан шинэ амжилтыг тасралтгүй олох хэрэгтэй гэж заав.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:3487
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой