Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Дэлхийн тайзнаа гунхах Хятадын монгол мисс

Дэлхийн тайзнаа гунхах Хятадын монгол мисс

“Харзны ус шиг мэлтэлзсэн

Намуун зөөлөн аашаараа

Хараацайн жигүүр шиг тахирласан

Нарийн сайхан хөмсгөөрөө …” гэж дуунд дуулагддаг шиг монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг авч төрсөн Зол бүсгүй дэлхийн Авьяаслаг миссээр шалгарсан нь бид бүхний бахархал гэлтэй.

Зол Шилийнгол аймгийн Хөвөөтшар хошууны уугуул. 2017 онд ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн Сэтгүүлчийн салбарыг нэвтрүүлэгч, хөтлөгчийн мэргэжлээр дүүргэжээ.

Өнгөрсөн оны 05 дугаар сарын 03-ны өдөр Жэнжөү хотноо болсон “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд манлайлсан авьяаслаг мисс Зол маань энэ оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Гуанжөү хотноо болсон “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээний Хуанань орны салбар тэмцээнд үзүүрлэн, дэлхийн тайзнаа өрсөлдөх эрхийг олсон бол эцсийн тэмцээнд манлайлсан байна.

“Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээн бол загварын салбарын дээд түвшний мэргэжлийн тэмцээн. Ийм том тэмцээний тэргүүн байранд тодорно гэдэг тийм ч хялбар биш. Зол  гоо галбир, үзэсгэлэнт дүр төрхтэй бөгөөд олон төрлийн ур авьяасаараа түмний дундаас гялалздаг.

2019 оны эхний хагас жил түүний хувьд амжилтаар дүүрэн он сарууд байсан. Энэ хугацаанд тэрээр “Хятадын мисс” тэмцээний Өвөр Монголын хэмжээн дэх салбар тэмцээний эзэн болсон. Тэрээр мөн Хятад улсыг төлөөлж, Филиппин улсад болсон 37 дахь удаагийн “Ази Номхон далайн олон улсын мисс” шалгаруулах тэмцээнд оролцсон. Уг тэмцээнд Зол “Авьяаслаг мисс”-ээр шалгарч, дэлхийн тайзанд гарсан Хятадын анхны монгол мисс боллоо.

2018 онд тэрээр “Зол” хувцасны брэндийг үүсгэн байгуулсан байна.

- Мисс, загвар өмсөгчдийн тэмцээнээр 5 жил шахам биеэ дааж оролцсон. Хувцас гоёл, ур авьяасын хувьд үндэстний өвөрмөц хэв намбатай байхыг хичээсээр ирлээ. Би өөрийгөө л төлөөлж байгаа биш, Өвөр Монголоо төлөөлөн тэмцээнд оролцож байдаг болохоор энэ тал дээр илүү анхаардаг гэж Зол ярьлаа.

Хар багаасаа л загвар өмсөгч болох хүсэлтэй тэрээр их сургуульд сурч байх үеэсээ  загварын тайзнаа гарч эхэлсэн байна. Тухайлбал, 2013 онд болсон 63 дахь удаагийн “Бөмбөрцгийн мисс” шалгаруулах тэмцээн, 2014 онд болсон “Олон улсын мисс” шалгаруулах тэмцээн, 2015 онд болсон 55-р удаагийн “Олон улсын мисс” шалгаруулах тэмцээн, 2016 онд болсон “Хятадын мисс” шалгаруулах тэмцээнд оролцож байсан. 2017 онд болсон “Дэлхийн монгол мисс” шалгаруулах тэмцээнд манлайлсан байна. Мөн 2018 онд болсон “Бөмбөрцгийн мисс” шалгаруулах тэмцээнд ур авьяасаараа тэргүүлжээ.

Дэлхийн авьяаслаг мисс Зол загвар өмсөхөөс гадна хувцас урлах, дуу дуулах, хөтлөх нэвтрүүлэх зэрэг олон авьяастай. Царайлаг, бас чадвартай давуу тал нь түүний амжилтынх нь үндэс суурь болсон гэдэгт эргэлзэх зүйлгүй юм.

Зохиогч:Сараана
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Шилийнгол сонин
Мэдээ үзсэн:4218
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой