”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дарга Ши Жиньпиний БНАСАУ-д хийх айлчлалын тухай танилцуулав

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний БНАСАУ-д хийх айлчлалын тухай танилцууллаа.

   Энэ сарын 17-нд ХКН-ын Төв хорооны гадаад харилцааны газар хэвлэлийн бага хурал хийлээ. ХКН-ын Төв хорооны гадаад хэргийн яамны дарга Сүн Тао, ГХЯ-ны орлогч сайд Лүө Жаохүй нар ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин удалгүй БНАСАУ-д төрийн айлчлал хийх тухай холбогдох байдлыг танилцуулав.

ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн яамны дарга Сүн Тао:

- БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хорооны дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны урилгаар ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06-р сарын 20-ноос 21-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ нь Хятадын нам төрийн дээд удирдагчийн 14 жилийн турших БНАСАУ-д хийх анхны айлчлал бөгөөд ХКН-ын XVIII их хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний БНАСАУ-д хийх анхны айлчлал болох юм. Энэ удаагийн айлчлал БНХАУ, БНАСАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, хоёр орны харилцааг өвлөн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэсэн байна.

Сүн Тао:

- БНХАУ, БНАСАУ найрсаг хөрш, хоёр орны харилцаа урт удаан түүхтэй. БНХАУ-ын нам, Засгийн газар БНАСАУ хоорондын харилцааг ихэд чухалчилдаг. Дипломат харилцаатай байсан 70 жилийн турш хоёр нам, хоёр орон дээд давхаргын хэлхээ холбооны уламжлалаа хэвээр хадгалсаар ирсэн бөгөөд хоёр тал соёл, боловсрол, шинжлэх ухаан технологи, спорт, иргэдийн амьжиргааны салбарт солилцоо хийж, хамтран ажилласаар ирсэн юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш ХКН, Хятадын Засгийн газар БНХАУ, БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр ирлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ким Жон Ун даргатай дөрвөн удаа уулзаж, хоёр тал хоёр орны харилцаа, Солонгосын хойгийн нөхцөл байдал зэрэг талаар санал бодлоо гүнзгий солилцон, олоннийтлэг ойлголтод хүрч, БНХАУ, БНАСАУ-ын харилцааны шинэ хуудсыг нээсэн юм гэж хэллээ.

Сүн Тао үргэлжлүүлэн:

- БНХАУ, БНАСАУ-ын харилцааг хамгаалан бэхжүүлж, хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмийн ашиг сонирхолд нийцнэ гэдэгт хоёр тал санал нэгдсэн. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний энэ удаагийн айлчлалыг БНАСАУ ихэд чухалчилж байна. Айлчлалын үед ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ким Жон Ун даргатай уулзан хэлэлцээр хийж, хоёр орны найрамдлын цамхагт хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнд оролцоно. Хоёр удирдагч хоёр талын харилцааны 70 жилийн түүхийг дүгнэж, шинэ эриний хоёр орны харилцааны талаар санал бодлоо гүнзгий солилцон, хоёр орны харилцааны ирээдүйн чиг хандлагыг удирдан тодорхойлно. Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцож, улс төрийн аргаар зохицуулах үйл явцыг шинэ түвшинд хүргэнэ. Хоёр тал мөн дотоодын хөгжлийн байдлаа харилцан танилцуулна гэсэн байна.

Лүө Жаохүй БНХАУ, БНАСАУ-ын олон салбарын хамтын ажиллагааны гол байдлыг танилцуулж, энэ онд хоёр тал хамтран дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх олон үйл ажиллагааг зохион байгуулахаар тохиролцсон гэж хэллээ.

 

Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:4583
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой