Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Шанхайн олон улсын кино наадам нээлтээ хийлээ

Шанхайн 22 дахь удаагийн Олон улсын кино наадам өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 15-нд Шанхай хотноо нээлтээ хийлээ.

Тус наадамд өрсөлдөхөөр дэлхийн 112 улс орон, бүс нутгаас 3964 кино бүртгүүлснээс 1772 нь Азийн 39 орных байсан гэнэ. Хятад улсад зохион байгуулагддаг цорын ганц олон улсын А зэрэглэлийн эл наадмаар киноны хорхойтнуудад зориулан 500 гаруй уран бүтээлийг 47 кино театраар үзүүлэх юм. Өнгөрсөн жил тус наадамд 108 улсын 3447 кино оролцохоор бүртгүүлсэн нь кино наадам зохион байгуулагдаж эхэлснээс хойших хамгийн дээд амжилт байжээ. Тэгвэл энэ жил мөн л өмнөх жилийн амжилтыг эвдсэн байна. 
Дашрамд дурдахад, Шанхайн олон улсын кино наадмыг анх 1993 онд зохион байгуулж байжээ. Тэр цагаас хойш энэ наадмын цар хүрээ, оролцох хүсэлтэй уран бүтээлчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, өдгөө Азидаа хамгийн том цар хүрээ бүхий олон улсын кино наадам болсон аж. Наадам энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CCTV.com
Мэдээ үзсэн:2477
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой