Гоёл компани нь 2017 оны 12-р сарын 17-ны өдөр Хөххотод Японы талын хамтран ажиллах компанитайгаа гэрээ байгуулснаар өнөөг хүртэл 2000 ширхэг хонины өөхөн саван хилээр гаргахаар болсон юм. 2016 оны 10-р сард байгуулагдсан гоёл компани нь экологийн цэвэр, байгальлаг гоо сайхны бүтээгдэхүүнийг судалж, үйлдвэрлэх, борлуулахыг гол ажлаа болгож байна.
Энэхүү компанийг гадаадад суралцаж төгсөөд нутагтаа буцсан Бүрнээ, Цэлмэг хоёр хамт үүсгэн байгуулжээ.1982 онд Шилийн хотын Булган суманд төрж өссөн Бүрнээ 2004 онд Хө Бэй мужийн аж үйлдвэрийн их сургуулийг төгсөж , 2005 онд Японд очин ажиллаж суралцав. 2007 онд дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгж болох NTT DATA группд ажиллаж, 2011 оноос Японы их сургуульд Менежментийн мэргэжлээр хоёр жил суралцаад төгссөн байна. Бүрнийн хань Цэлмэг Японы Токиогийн аж үйлдвэрийн их сургуулийн доктор болно. Тэрээр 2014 онд нөхөртэйгээ хамт нутаг буцаж үйл ажиллагаа эрхлэхийг зорив.
Энэхүү гоёл компани нь 2 судалгааны ажилтан, 1 MBA-гийн Менежмент ба бусад ажилтнаас бүрдсэн 13 хүнтэй. Одоо өдөрт 2000 ширхэг хонины өөхөн саван үйлдвэрлэж, 8 төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан байна.
2015 оноос хойш судлан үйлдэх туршилтыг 1500 удаа хийхдээ 100 гаруй төрлийн тос, дөч гаруй төрлийн ургамлын төрөлт эдийг хэрэглэсэн байна. Дөрвөн удаагийн мэргэжлийн шалгаруулалтад орсны дүнд энэхүү хамгийн шинэ, экологийн цэвэр хонины өөхөн саванг үйлдвэрлэн гаргаж, үнэр, чанарын тал дээр дэлхийн баримжаанд хүрсний дээр экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ дотоод, гадаадын хэрэглэгчдийн өндөр үнэлэлт хүртэв. Гоёл компани нь хойшид Америк, Сингапур зэрэг улс оронд зах зээлээ нээн хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.