”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Дарга Ши Жиньпин-”БНХАУ, БНАСАУ-ын найрамдлыг уламжлан, эрин үеийн шинэ хуудсыг нээе”

Дарга Ши Жиньпин ”БНХАУ, БНАСАУ-ын найрамдлыг уламжлан, эрин үеийн шинэ хуудсыг нээе” нэртэй өгүүлэл нийтэллээ

       БНАСАУ-д төрийн айлчлал хийхийн өмнө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын "Хөдөлмөрийн сонин" зэрэг гол гол хэвлэлд "БНХАУ, БНАСАУ-ын найрамдлыг уламжлан, эрин үеийн шинэ хуудсыг нээе" нэртэй өгүүлэл нийтэллээ.

Өгүүлэлд: БНХАУ, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Урт хугацааны турш БНХАУ, БНАСАУ-ын намын удирдлага дор хамтдаа гадны түрэмгийллийг эсэргүүцэх, үндэсний тусгаар тогтнол, үндэстнүүдээ чөлөөлөх тэмцэл, социалист хувьсгал, бүтээн байгуулалтын явцад хоёр орны ард түмэн харилцан итгэж, харилцан туслалцаа үзүүлэн, гүн зузаан найрсаг харилцаа тогтоосон юм. Сайн найз, сайн хөршийн хувьд олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр орны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Хятадын нам засгийн бат бөх байр суурь өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч ёсгүй. Хятад улс БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Кин Жон Ун нам, ард түмнээ удирдан стратегийн шинэ бодлого хэрэгжүүлж, эдийн засгаа хүч тавин хөгжүүлэх, ардын амьжиргаагаа сайжруулан, БНАСАУ-ын социалист бүтээн байгуулалтаар илүү шинэ амжилт гаргахыг дэмжинэ гэсэн байна.

Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны зөв бодлого, холбогдох талуудын хамтын хүчин чармайлтаар Солонгосын хойгийн энх тайван, хэлэлцээрийн шинэ байдал бий болгож, Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх түүхэн боломж тохиож, олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгааг хараад бид их баяртай байна. Хятад улс БНАСАУ-ын анд нөхдүүдтэйгээ хамтран хүчин чармайлт гаргаж, бүс нутгийн урт удаан аюулгүй байдлыг биелүүлэх төлөвлөгөө боловсруулахад бэлэн байна.     Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун бид хоёрын хамтын удирдлага, хүчин чармайлгаар 70 жилийн түүхэн замналыг туулсан БНХАУ, БНАСАУ-ын харилцаа шинэ түүхэн гараан дээр ирээд байна. Миний бие энэ удаагийн айлчлалаар төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай хамт БНХАУ, БНАСАУ-ын найрсаг хамтын ажиллагааны харилцааг төлөвлөж, хоёр орны уламжлалт найрамдлын шинэ түүхийг эхлүүлэхэд бэлэн байна. Хоёр тал стратегийн харилцаа, туршлага солилцохоо эрчимжүүлж, БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрамдалд шинэ агуулга нэмэрлэж, найрсаг харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, БНХАУ, БНАСАУ-ын харилцааны хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэж, харилцаа, хэлэлцээр, хамтын ажиллагааг дэмжин, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд шинэ орчин бүрдүүлэх ёстой гэж бичсэн байна.

Өгүүлэлд мөн: Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч манай хоёр нам, хоёр орон, хоёр орны ард иргэд хоёр орны уламжлалт найрсаг харилцаагаа уламжлан хөгжүүлэх болно. Бид БНАСАУ-ын нөхдийн хамт уламжлалаа өвлөн, ирээдүйгээ харж, БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ эринд сайтар хөгжүүлэхэд бэлэн байна гэж өгүүлжээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:4701
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой