Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо энэ сарын 18-нд Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын өндөр албан тушаалтнуудын XVI хурал, өндөр албаны хүмүүсийн стратегийн улс төрийн V хэлэлцээр боллоо.
Өндөр албаны хүмүүсийн хэлэлцээрийг чуулга уулзалтын Хятадын талын нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Баруун Ази, Умард Африкийн газрын дарга Ван Ди, Арабын Нэгдсэн Эмират улсын Гадаад харилцаа олон улсын хамтын ажиллагааны яамны улс төрийн үйл хэрэг эрхэлсэн сайдын туслах Халифа нар хамтдаа даргалсан байна.
Ван Ди: - Хятад, Арабын орнуудын харилцааны хөгжил, Бүс ба замын бүтээн байгуулалт, чуулга уулзалтын үр дүнг идэвхтэй үнэлж, Хятад улс Арабын орнуудтай зохицуулалтаа эрчимжүүлэн, терроризм, хэт даврагч үзэлд цохилт өгч, соёл иргэншлийн хэлэлцээр, солилцоог эрчимжүүлэн, ганц талт үзэл дээрэнгүй үзлийг эсэргүүцэж, олон талт үзэл, олон талт худалдааны тогтолцоог баталгаажуулан, дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулахад бэлэн байна гэсэн байна.
Хуралд Хятадаас Арабын Нэгдсэн Эмират улсад суугаа элчин сайд Ни Жянь, ГХЯ-ны Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны чуулга уулзалтын үйл хэрэг эрхэлсэн элчин сайд Ли Чэнвэнь, Арабын орнуудын холбооны нарийн бичгийн даргын туслах Халид нарын зэрэг 120 гаруй хүн оролцов.