Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Дэлхийн хамгийн анхны ”Хонины сүүлний ханамал бус өөхөн хүчил”-г Зүүн Үзэмчин хошуунд ялгаруулав

Дэлхийн хамгийн анхны ”Хонины сүүлийн ханамал бус өөхөн хүчил”-г Зүүн Үзэмчин хошуунд ялгаруулсан байна.

 Өвөр Монголын Шилийнгол аймгийн  Зүүн Үзэмчин хошууны Улиастай сууринд байрладаг "Хонины дээж хөдөө аж ахуй шинжилгээ мэргэжил хөгжүүлэлтийн компани”-д шөнө дунд цугларсан олны сэтгэл өндөр байв. Учир юу гэвэл жилийн турш явагдсан судалгааны бүтээлийн үр жимс боловсорч байгаа нь энэ аж. Тэр олон хүмүүсийн зарим нь алгаа ташин, зарим нь гар утсаараа зураглаж, бас зарим нь юу нэгийг бодож байгаа мэт туршилтын тайзыг ширтэн мэлэрнэ.

Харин Сонинбаяр гуай шинэхэн ялгаруулсан "Хонины сүүлний өөхөн хүчил”-ийг хараад өөрийн эрхгүй баясаж байв. Хонины сүүлний өөхөн дэх ханамал бус өөхөн хүчлийг амжилттай ялгаруулсан нь Өвөр Монгол төдийгүй бүх Хятад улс, тэрчлэн бүх дэлхийд ч хамгийн анхны удаа болсон байна.

Шулуун Хөвөөт Цагаан Хошууны Ихнуур Сумын Цагаангол багийн Сонинбаяр Зүүн Үзэмчин хошуунд ирээд хориод жил болжээ. Тэрэр монгол нутгийн эгэл жирийн малчны хувьд улмаас нутаг ус, ард түмнээ бодохын зэрэгцээ Сонинбаярт хайр бахархал төрнө.

Сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил, нутаг бэлчээрийн тачирдал, хонины үнэ ханшийн бууралт зэрэг шалтгаанаас нутгийн хонины үүлдрийг өөрчлөх үзэгдэл өргөн харагддаг болов. Үнэндээ хичнээн зуунаар монгол нутагт "эрдэнэ” болж ирсэн хонь мал монгол амьдралын юу бүхэнтэй гүн уялдаатай болсон гэдгийг хэлэх юун. Гэхдээ орчин цагийн хүмүүсийн ховдог шунахай, хүсэл шуналаас шалтгаалж, одоо байгаа зүйлдээ сэтгэл ханахгүйн улмаас өөр зүйлийг хүсээд байдаг болжээ. Үүнээс болж уламжлалт монгол хонинд аюул тулгарч, бүр цаашлааад удмаар нь устгагдах хэмжээнд хүрээд байна. Энэ бүхнийг харсан Сонинбаяр "Ингэж гараа нухлан гачигдаж сууж болохгүй” гэж дотроо хатуу бодож явсан гэнэ.

Ялангуяа, тэр жил Сонинбаяр "Өвөр Монголын амьдрал гарагийн сонин”-г уншихад хонины сүүлний өөхөнд гүн далайн загасанд л агуулагддаг ханамал бус өөхөн хүчил байна гэх зэргээр бичсэн байв. Тэрээр зохиолыг уншихын зэрэгцээ 2015 онд байгуулсан "Шинэ соёл медиа компани”-аа "Хонины дээж хөдөө аж ахуй шинжилгээ мэргэжил хөгжүүлэлтийн компани” болгон өөрчлөн байгуулж, Хонины сүүлийн ханамал бус өөхөн хүчлийг ялгаруулна гэж шийдсэн юм.

- Тэгээд л энэ жилийн 4-р сард хонины сүүлний өөхнөөс ханамал бус өөхөн хүчлийг амжилттай ялгаруулж чадлаа гэж Сонинбаяр танилцуулсан юм.

Сонинбаяр өдгөө хонины сүүлний өөхнөөс ялгаруулсан зүйлээ гурван төрлийн бүтээгдэхүүн болгож байна. Эхнийх нь хонины сүүлний өөхнөөс ялгаруулан гаргасан хорин хоёр нүүрстөрөгчит зургаан этил хүчил хийгээд хорин хоёр нүүрстөрөгчит таван этил хүчил (ханамал бус өөхөн хүчил) юм. Олон жилийн турш шинжлэх ухаантнууд тус ханамал бус өөхөн хүчлийг голдуу гүн далайн загасанд л байдаг зүйл гэж үзэцгээж байв. Үүний дундах хорин хоёр нүүрстөрөгчит зургаан этил хүчил нь хүний тархинд 20 хувиар, хүний нүдэнд 50 хувиар оршдог. Чухам иймээс тус өөхөн хүчлийг "тархины алт” гэж, төрөл төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн, мөн нялх хүүхдийн сүүн талханд зуурдаг  байна. Үүгээр барахгүй худалдаачид ч: 

- Манай бүтээгдэхүүнд ханамал бус өөхөн хүчил (DHA)-тай” гэж зар сурталчилгаа хийдэг. Харин "Айлаас эрэхээр авдраасаа эр” гэдэг шиг монголчууд эрт үеэс энэ ханамал бус өөхөн хүчлээ дээдлээд л ирсэн түүхтэй.

- Энэ бүтээгдэхүүнээ Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн  профессороор шалгууллахад, "маш сайн эд байна” гэж үнэлсэн гэж Сонинбаяр бахдал дүүрэн хэллээ.

Өнөө хонины сүүлийн өөхнөөс ялгаруулсан ханамал бус өөхөн хүчлээрээ Сонинбаяр эм, идээн, гоо сайхны бүтээгдэхүүн гэхчилэн гурван зүйлийн төрлөөр хэрэглээнд оруулах төлөвлөгөө бий.

Үүний зэрэгцээ ялгаруулан гаргасан бүтээгдэхүүнийхээ алаг өөхөө монгол анагаах ухааны нууц жортой уусган үе гишүүгийн өвчин, хуян шар усыг засах эмийн зүйл хийсэн байна. Үүний улмаар, Сонинбаяр ялгаруулан гаргасан хамгийн сүүлийн өөхөөр баримал сийлмэл хийж, гар урлалын бүтээгдэхүүн болгон зохиов.

Энэ бүх зүйлийг бага сургууль хараахан төгсөөгүй хөдөөгийн малчин хийсэн гэхэд хүмүүс итгэж ядна. Гэхдээ "Хонины дээж” компаний ерөнхий захирал Сонинбаяр гэж ер нь цаанаасаа оролдлоготой хүн. Тэрбээр шинэ зууны эхэнд "Монгол гэрийн шил өрх” гэсэн нэрээр тусгай датентын эрхээ анх бүртгүүлсэн бөгөөд одоо болоход 24 зүйлийн тусгай датентын эрх олчихсон явна. Тэрбээр өдгөөг хүрэхэд таван удаа компани байгуулаад дампууруулж, одоо зургаа дахь компаниа байгуулаад бизнес эрхлэгч болж явна.

- Би өөрийгөө ийнхүү таван удаагийн ялагдлаа харин тав удаагийн сургалтанд хамрагдсан гэж ойлгодог. Энэ тав удаагийн ялагдал дундаас алдсан цаг хугацаа, мөнгөнөөсөө хол илүү туршлага сургамж олсон. Үүнийг  мөнгөөр үнэлж болшгүй санагддаг гэж Сонинбаяр ярьж байлаа.

Малын ашиг шим, хөдөө аж ахуйн чиглэлээр ажилласаар Сонинбаяр хориод жилийг ардаа хаяжээ.Түүний ойр хавийн хүмүүс:

- Чи шинэ юм зохиож суухаар хүний хийж бүтээсэн зам мөрөөр явбал арай амархан биш үү, шинийг хийж бүтээнэ гэж үйлээ үзээд яах билээ” гэж ярьдаг байсан. Сонинбаяр үүний тухайд харин:

- Хүмүүс шинэ юм хийж л өөрийгөө танина шүү дээ” гэсэн хариулт өгдөг.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Амьдрал гарагийн сонин
Мэдээ үзсэн:4688
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой