”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Улаанхад хот: Номин ногоон хөгжлийг ахиулна

Улаанхад хот: Номин ногоон хөгжлийг дэмжинэ.

   Өвөр Монголын Улаанхад хот чанар сайтай хөгжлийн замаар урагшлахдаа “Хүн байгаль эе зохицонгуй хамтдаа орших”, “Хөхөмдөг ногоон уул ус бол даруй алт мөнгөн уул” гэдэг ойлголтыг хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшуулан, шилдэг экологийн орчин бий болгохоор хичээн ажиллаж байна.

Эх орны умард хязгаар орон, нийслэл Бээжингийн ар цэцэрлэг хэмээгдсэн Улаанхад хот экологийн цэвэр хөгжлийг хатуу баримтлан, экологийн бүтээн байгуулалтын эрчмээ чангатгаж, экологийг эхлээд анхаарсан бохирдолгүй хөгжлийн сайхан хуудсыг бичиглэнэ. 2018 онд Улаанхад хот нийт 1.226 тэрбум юаний хөрөнгө мөнгийг ой шугуйн бүтээн байгуулалт, хамгаалалтад зарцуулав. Өндөр үр ашиг аж ахуйн ой, хайлаар нарсны халхавч ой, хээрийн туулайн бөөр, хатууцагаан зэрэг модлог ургамлын ой, хээрийн гүйлс, чацаргана зэрэг доор гаралтат ойг засан өөрчлөх, цөлжсөн газрыг ерөнхийлөн засах зэрэг “таван суурин" байгуулав. Ой шугуй, тал нутаг, элс манхан, экологийн аялал жуулчлалын үйлсийн жилд хүлээн авсан жуулчлагчдын тоо давхардсан тоогоор 2.75 саяд хүрсэн байна.

Энэхүү “үр ашгийн хуудас” бол Улаанхад хотын үзэсгэлэнт сайхан Улаанхадыг бүтээн байгуулах, Бээжин, Тяньжинь, Хэбэй, Ляонянгийн экологийн аюулгүй байдлын халхавчыг бэхжүүлэх урам зориг, эрч хүчээ дайчлан чармайсны үр дүн, мөн нийт Улаанхад хотын хэмжээнд экологийн байгаль орчныг хамгаалахад санал нэгдсэний  илрэл юм.

Өнгөрсөн нэг жилд Улаанхад хот агаар мандал, ус, газар шороо, экологи гэсэн дөрвөн талын 12 зүйлийн тусгай төсөл хэрэгжүүлэн, экологийн байгаль орчныг алгуур аажмаар сэргээн сайжирахыг дэмжив. Мөн 4 жилийн хүчин чармайлтаар дамжин төв, хот дүүргийн уур амьсгалын чанар чансааг сайжруулж, одоогийн байдлаар шилдэг сайн уур амьсгалтай өдрийн тоо бүтэн жилийн 90.7 хувийг эзэлж буй. Ундны усны эх сурвалж 100 хувиар стандартад нийцэж, ариутгагч бодис химийн бордооны хэрэглэлтийн хэмжээг багасгав.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:5470
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой