“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хорчин баруун гарын өмнөд хошуу ядуурлаас ангижруулах ажлыг сайн хийж байна

Хорчин баруун гарын өмнөд хошуу ядуурлаас ангижруулах ажлыг сайн хийж байна

    Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошууны Хорчин суурингийн Пин-Ань багийн Зань-И хоршооны ажилтнууд цахим худалдааны үйлчилгээний өртөөнд маш завгүй ажиллана. Ядуу буурай өрхөөр бүртгүүлсэн айл өрх болон хоршооны ажилтнуудын хийсэн экологийн цэвэр хүнсний ногоо хүмүүст таалагдаж, тэд интернэт сүлжээ ба вичат ашиглан борлуулдаг байна.

Интернэт сүлжээгээр борлуулж эхэлснээс хойш хоршооны бүтээгдэхүүний борлуулалт илүү сайн болж, цагаан сарын хугацаанд 5000 кг хүнсний ногоо борлуулсан. Түүнээс хойш хүнсний ногооны борлуулалт улам нэмэгдсээр байгаа аж.

- Манай хоршоо хүнсний ногоо, тахианы өндөг, боов боорцог, нутгийн тахиа худалддаг гэж Зан-И хоршооны Чи Шяожан ярьлаа.

- 2006 оноос эхлэн багийн төхөөрөмжит тариаг хөгжүүлж, хүнсний ногооны уналт сайжирсан ч борлуулалт бага байжээ. Манай багийн хүнсний ногоо тарьж байгаа 50 гаруй айл өрх өдөр бүр өглөө эрт ажлаа эхлүүлж, үдэшдээ оройтон цахилгаан машинаар бөөний зах зээлд хүргэдэг байлаа. Сүүлийн жилүүдэд Зань-И хоршоонд хүргэдэг болсон, энд өндөр үнэтэй, бас их амар гэж тус багийн намын дарга Зан Гүөюү ярьсан юм.

Тус багийн иргэн Шин Чанчин Зань-И хоршоогоор дамжин интернэт борлуулалт хийснээс хойш түүний тарианы үр ашиг хоёр дахин нэмэгджээ.

- Лууван зэрэг хүнсний ногооны борлуулалт их сайн. Борлуулалтын тал дээр сэтгэл зовох хэрэггүй болсон. Сүүлийн хоёр жилийн орлого жил бүр 100 мянган юаньд хүрч байна гэж байлаа.

ӨМӨЗО-оос Хорчин баруун гарын өмнөд хошуунд суугаа ядуурлаас ангижруулах ажлын анги 2019 оны 02 дугаар сараас хойш 14 сум суурин, 182 багт хүрч судлан танилцсан юм. Ажлын дунд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах уламжлалт загварыг өөрчлөхөөр хичээсэн байна.

- Бид тэр даруйд нь цахим худалдаагаар ядуурлаас ангижруулах болон аж үйлдвэрийг хөгжүүлэх саналыг Хорчин баруун гарын өмнөд хошууны Засгийн газарт өгсөн. Дараа нь цахим худалдааны үйлчилгээний өртөөг байгуулсан юм гэж ӨМӨЗО-оос Хорчин баруун гарын өмнөд хошууд суугаа Ерөнхий ангийн дарга Цэнь Жань-Ин ярьж байлаа.

Ерөнхий ангийн зохицуулалтын дагуу Хорчин баруун гарын өмнөд хошуу нь “Залуучуудын цахим худалдаа эрхлэх”, “Ажил олгох ур мэргэжлийг дээшлүүлэх” сургалт зохион байгуулан Хорчин баруун гаран өмнөд хошууны хөдөө орон нутагт цахим худалдааг хөгжүүлсэн байна. Одоогоор тус хошуунд 400 гаруй интернэт дэлгүүртэй болсон ба “Мянган хүний цахим худалдааны сургалт” төслийг хэрэгжүүлж, үүний дагуу 4000 хүн сургалтад оролцон нэлээд ядуу өрхүүд ашиг хүртсэн аж.

Тус нутгийн иргэдийн тариа тарих ур мэргэжлийг дээшлүүлэн, үйлдвэрлэлийн арга хэлбэрийг хувируулах үүднээс ерөнхий ангаас “Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн, Хорчин баруун гарын өмнөд хошууны шинжлэх ухаан технологиор ядуурлаас ангижруулах сургалтын анги”, “Хөдөө аж ахуйн бохирдолгүй хөгжил”, “Хөдөө аж ахуйг хөгжүүлэх стратеги” зэрэг долоон сургалтын анги зохион байгуулсан байна.


 

Зохиогч:Хишигбуян
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:5365
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой