Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Дарга Ши Жиньпин, Ким Жон Ун нар хэлэлцээр хийв

Ши Жиньпин дарга, Ким Жон Ун нар хэлэлцээр хийлээ.

 

       Пхеньян дахь Кум Су Сан зочид буудалд энэ сарын 20-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жун Ун нар хэлэлцээр хийлээ. Хоёр тал түүхийн шинэ гараанаас эхний хүсэл тэмүүллээ бат цээжлэн, хамтдаа урагшилж, хоёр нам, хоёр орны харилцааны сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохыг санал нэгтэй батлан зөвшөөрсөн байна.

Ши Жиньпин дарга:

- Ноднингоос хойш эрхэм Төрийн зөвлөлийн дарга та бид хоёр 4 удаа уулзаж, БНХАУ, БНАСАУ хоёр орны харилцааны шинэ түүхийг бичиж, гүн зузаан найрамдал тогтоолоо. Миний энэ удаагийн айлчлалыг халуун дотноор, дээд хэмжээнд угтан авсан нөхөр Ким Жун Ун Төрийн зөвлөлийн дарга танд талархал илэрхийлж байна. Миний бие онгоцноос буугаад буудалдаа иртэл БНХАУ, БНАСАУ хоёр орны харилцааны нэг гэр бүл шиг халуун элгэмсэг уур амьсгалыг гүнээ мэдэрлээ. БНХАУ, БНАСАУ хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаа нь хоёр нам, хоёр орны харилцааны түүхэнд өнгөрснийг өвлөн, ирээдүйдээ уламжилж, хамтдаа урагшлах чухал ач холбогдолтой. Миний бие Ким Жун Ун Төрийн зөвлөлийн дарга тантай Пхеньянд дахин уулзлаа. Энэ удаа би БНХАУ, БНАСАУ хоёр орны найрамдлыг бэхжүүлэн, Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах үйл явцыг ахиулах зорилготой ирсэн юм. Энэ айлчлалаар гараа болгож, БНХАУ, БНАСАУ хоёр орны харилцааны цаашдын сайн сайхан хөгжлийг хамтдаа төлөвлөж, хоёр орны харилцааны цоо шинэ хуудсыг амжилттай нээнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэж хэллээ.

 

    Ким Жун Ун: - Миний бие БНАСАУ-ын нам, засаг, ард түмний нэрийн өмнөөс Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга таны манай оронд төрийн айлчлал хийж ирснийг халуунаар баярлан угтаж байна. Эрхэм ерөнхий нарийн бичгийн дарга та нүсэр их ажлынхаа дундуур цаг зав гарган, БНАСАУ, БНХАУ хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан манай улсад айлчилж буй нь БНАСАУ-ын нам, засаг, ард түмэнд асар их зоригжуулал болон улс төрийн дэмжлэг болох бөгөөд БНАСАУ, БНХАУ хоёр орны харилцааны түүхэнд чухал их ач холбогдолтой юм. Өнөөдөр Пхеньян хотын 25 мянгаад иргэн эрхэм ерөнхий нарийн бичгийн дарга таныг халуун дотноор угтан авлаа. Өнөөгийн нөхцөлд нөхөр ерөнхий нарийн бичгийн дарга таны энэ айлчлал нь БНАСАУ, БНХАУ хоёр орны харилцааны 70 жилийн түүхэн замналыг эргэн санаж, хоёр орны харилцааны ирээдүйг төлөвлөхийн зэрэгцээ БНАСАУ, БНХАУ хоёр орны бат бэх уламжлалт найрамдлыг дэлхий дахинд харуулахад маш их ач тустай юм гэж хэлсэн байна.

Дин Шюешян, Ян Жечи, Ван И, Хэ Лифэн нар уулзалтад оролцов.

 

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:16595
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой