”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин дарга, Ким Жон Уны түүнд зориулсан угтах ёслолд оролцов

Дарга Ши Жиньпин Ким Жон Уны түүнд зориулсан угтах ёслолд оролцлоо.

   Синьхуа агентлагийн мэдээ:

    06-р сарын 20-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн хорооны дарга Ким Жон Уны түүнд зориулж бэлдсэн угталтын хүлээн авалтад оролцсон байна.

 

 

19 цагийн үед, Ши Жиньпин дарга гэргий Пэн Ли-Юанийн хамт, Ким Жон Ун болон түүний гэргий Ри Сол Жу нартай хүлээн авалтын танхимд алхан орох үед хүмүүс халуун алга ташилтаар угтан авсан байна.

   Угтах хүлээн авалт эхэлсний дараа Ши Жиньпин дарга болон Ким Жон Ун нар тус тус үг хэлэв.

Ким Жон Ун:

- Өнөөдөр бид их баяртай байна. Хамгийн хүндэт зочин ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Ли-Юань нарыг хүлээн авч байна. БНАСАУ, БНХАУ хамтдаа социалист нийгмийг бүтээн байгуулах явцдаа хувь заяагаа нэгтгэн, харилцан дэмжиж, хамтран ажилласан шилдэг уламжлалыг бий болгосон билээ. Би өнгөрсөн нэг жилд нөхөр Ши Жиньпинтэй дөрвөн удаа уулзаж социалист тогтолцоог баримтлах нь БНАСАУ, БНХАУ-ын найрамдлыг хамгаалах амин чухал хүчин зүйл болохыг нотолсон. Өнөөдөр ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Солонгост айлчилж, Солонгос, Хятадын найрамдлын шинэ хуудсыг нээж байна. Сая би нөхөр Ши Жиньпинтэй шинэ эринд Солонгос Хятадын найрамдлыг улам хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцон, чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Ерөнхий нарийн бичгийн даргын бат ноттой удирдлага дор ХКН, Хятадын ард түмэн социализмыг хөгжүүлэх үйл явцад шинэ аугаа амжилт гаргана гэдэгт би итгэлтэй байна. Солонгосын тал урьдын адил Хятадын талтай мөр зэрэгцэн урагшилж, Солонгос, Хятадын найрамдал, хамтын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэх болно гэж хэллээ.

Ши Жиньпин:

- Өнгөрсөн 70 жилийн Хятад, Солонгосын харилцааны түүхээс үзвэл хоёр орны ахмад үеийн удирдагчид Хятад, Солонгосын уламжлалт найрамдлыг бий болгож, бидэнд хамтын үнэт өв үлдээсэн билээ. Олон улсын байдал өөрчлөгдсөн ч Хятад, Солонгосын найрамдал өнө удаан түүхийг даван туулсан учраас бат бөх юм. Сая би Ким Жон Ун даргатай баялаг үр дүнтэй хэлэлцээр хийж, Хятад, Солонгосын харилцааны сайн сайхан ирээдүйг хамтдаа төлөвлөн, чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Хятад, Солонгос хоёр тал уламжлалт найрамдлаа эрс баримтлан хөгжүүлж шинэ эриний шинэ хуудсыг сөхнө гэж бид санал нэгтэй үзсэн юм. Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах нь хүмүүсийн хүсэл шаардлага, гол хандлага юм. Энх тайван яриа хэлцэлцлээр бүс нутаг, мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн төлөө улам их хувь нэмэр оруулах болно гэж бид санал нэгтэй үзсэн гэж хэлсэн байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:12389
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой