“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад, Орос, Монгол улсын Аялал жуулчлалын сайд нарын хурал, “Түмэн газрын цайны зам” соёл аялал жуулчлалын үзэсгэлэн Улаанцав хотод эхлэв

Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын сайд нарын дөрөв дэх удаагийн  хурал 06-р сарын 23-нд Хятад улсын Өвөр Монголын  Улаанцав хотод эхэллээ.

      Хуралд Хятад улсын соёл аялал жуулчлалын яамны дарга, ОХУ-ын аялал жуулчлалын захиргааны орлогч дарга, Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга нар оролцож илтгэл тавив. Мөн Хятад, Орос, Монгол “Түмэн газрын цайны зам” олон улсын жуулчлалын холбооны гишүүн төлөөлөгчид, Хятад, Монгол, Оросын соёл аялал жуулчлалын эрдэмтэн судлаачид, аялал жуулчлалын бизнес эрхлэгч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг багтаасан нийт 300 гаруй хүн оролцлоо.   

       

 Мөн тус хуралд гурван тал “Дөрөв дэх удаагийн Хятад, Орос, Монголын аялал жуулчлалын яамны сайдын хурлын товч чухал тэмдэгдэл”-д хамтдаа гарын үсэг зурсан байна.

   Дээд түвшний форум, үзэсгэлэн, үзүүлбэр тоглолтын хэлбэрээр сүүлийн жилүүдийн Хятад, Орос, Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааны ололт амжилт ба гурван орны соёл аялал жуулчлалын соёл, өвөрмөц онцлогийг харуулав. Мөн Хятад, Орос, Монголын соёл, аялал жуулчлалын аж ахуйн хөгжлийн шинэ байдлын тухай хамтдаа зөвшилдөж, гурван улсын хүчээ хамтатган, шинэ хэлбэр байдал дор Хятад, Орос, Монгол гурван улсын соёл, аялал жуулчлалын аж ахуйн хөгжлийг дэмжих шинэ хөдөлгөх хүчнийг бий болгож, шинэ цаг үед гурван орны соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааны шинэ аз тохиол, боломжуудыг эрэлхийлэн, Хятад, Орос, Монголын соёл аялал жуулчлалын аж ахуйг шинэ түвшинд хүргэх, харилцан ашигтай байдлыг сайжруулах, гурван орны ард түмэнд соёл аялал жуулчлалын хамтын ажиллагааны ололт амжилт, үр ашигийг хүртээхэд тус хурлын зорилго оршиж байгаа юм.

 

Зохиогч:Т.Буянхишиг
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:4651
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой