“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

“Монгол уран зохиолын шинжилгээний салбарын түүх- эмхлэл хийгээд тайлал” Олон улсын эрдэм шинжилгээний онолын бага хурал

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн “Монгол уран зохиолын шинжилгээний салбарын түүх- эмхлэл хийгээд тайлал” Олон улсын эрдэм шинжилгээний онолын бага хурал 06-р сарын 23-ны өдөр Хөххотноо боллоо.

    Хурлыг Өвөр Монголын Багшийн Их Сургууль ба Японы Монгол утга зохиолын нийгэмлэгээс зохион байгуулж, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн монгол хэл утга зохиолын газар, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн монгол судлалын олон улсын шинжилгээний төвөөс хамтран эрхэлж, “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлогыг найдваржуулж, монгол утга зохиолын шинжилгээний салбарыг хөгжилийг дэмжин, олон улсын харилцаа хамтын ажиллгааг нягтруулж, эрдэм шинжилгээний үр бүтээл ба туршлага хуваалцах зорилтоор зохион байгуулсан байна.

Нээлтийн үеэр ӨМӨЗО-ны Зохилчдийн эвлэлийн тэргүүлэгч, Утга урлагийн холбооны орлогч тэргүүлэгч, ӨМБИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн захирал, ӨМБИС-ийн монгол судлалын олон улсын шинжилгээний төвийн нарийн бичгийн дарга Мань Чуань  профессор угтах үг хэлэв. ӨМБИС-ийн орлогч захирал Ван Лайси  профессор үг хэлж, ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургуулийн Б. Гэрэлт профессор илтгэл тавьсан байна.

 Профессор Мань Чуань:

- Хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нарыг халуун дотноор утгаж байгаа сэтгэлээ илэрхийлэхийн зэрэгцээ монгол утга зохиолын шинжилгээний салбар бол дэлхийн чанартай мэдлэгийн систем болно. Тус салбарт тулгарч буй асуудал болох “Шинжилгээний салбарын дотоодын мэдээлийн түгжрэл” “Судалгааны аргын шинэчлэх, судалгааны загварыг өөрчлөх, судалгааын цар хүрээг өргөжүүлэн монгол утга зохиолын шинжилгээний салбарын шинэ цаг үеийг нээнэ хэмээн дурдсан байна.

  Хятад, Монгол, Япон, Орос зэрэг дөрвөн улсын Д.Цэрэнсодном, Далангууд, Айхавтар, Ц.Жаргал, Сү Ее, Ш.Дулам, Хүрэлшаа, Ван Мандаа, Мань  Чуань зэрэг найман эрдэмтэн тусгай сэдэвт илтгэл тавьсан байна.

Монгол Улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн академич Д.Цэрэнсодном “Тууль судлалын арга зүйн асуудлыг дахин хөндөхийн учир” гол сэдвэт илтгэлдээ эх хэрэглэгдэхүүнийг ашиглах боломжийн өдөрлөгөөс монгол тууль судлалын шинэ арга онолыг өгүүлсэн байна.

 Тус хуралд Хятад, Монгол, Япон, Орос зэрэг улс орноос хүрэлцэн ирсэн эрдэмтэд, их дээд сургуулийн багш ажилтнууд нарын нийт 150 гаруй хүн оролцож, 51 өгүүлэл дэвшүүлэв. Монгол, хятад, англи, япон, орос зэрэг олон хэлийг хамарсан байна. Өгүүлэлийн сэдэв сонголт өргөн, монгол уран зохиолын шинжилгээний салбарын түүхэн хөгжлийн ажиглалт ба эргэцүүлэл, монгол уран зохиолын шинжилгээний салбарын цар хүрээн дэх олон талт чанар ба дэлхийн чанар, монголд уран зохиолын судалгаатай холбогдох асуудлууд, монгол уран зохиол ба мэргэжил сундалсан шинжилгээний өнцөг дэх өвөрмөц чанар, онолын харьцаа, монгол уран зохиолын сургуулийн сурган хүмүүжил ба түүхийн материалын цогцлолт, монгол уран зохиолын шинжилгээний салбар,  төрөл жанар зэрэг тусгай сэдэвт судалгаануудыг багтаасан байна.

Мөн хурал ӨМБИС-ийн Монгол уран зохиолын шинжилгээний салбар ба тусгай мэргэжлийн давуу талыг өнгөжүүлж, олон улсын солилцоо хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлэн, олон улсын эрдэм шинжилгээн дэх  нөлөөг өргөжүүлэн, “Хос тэргүүн”-ий бүтээн байгуулалтыг түлхүү урагшлуулахад  чухал ач холбогдолтой.

Найруулагч:УЛААНАА
Эх сурвалж:Солнго мээллийн төв
Мэдээ үзсэн:5594
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой