Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Тэнгэрийн галт тэрэг”-ийг энэ жил туршина

Хятадын Төмөр замын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн корпорацийн Үхань хот дахь салбар “Тэнгэрийн галт тэрэг” гэгддэг дүүжин галт тэрэгний замыг энэ оны эцэс гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тул шинэхэн галт тэргийг ойрын хугацаанд туршихаар зэхэж байна.

    Галт тэрэгний их биеийг хэдийн барьж дууссан бөгөөд бүхээг бүр нь ойролцоогоор 11 метр урт, 2.4 метр өргөн байх аж. Нэг галт тэрэг 3-5 бүхээгтэй, бүхээг бүр нь 300-400 зорчигч суух багтаамжтай, нэг цагт нийтдээ 100 мянган хүнд үйлчлэх гэнэ. Харин газраас 500 метрийн өндөрт байх км гаруй урт гүүрэн замынх нь ажил хараахан дуусаагүй байна. Метро, галт тэрэгний нийлбэр гэж болох энэхүү “Тэнгэрийн галт тэрэг”-ний дээд хурд 70 км/цаг бөгөөд ашиглалтад орох үедээ Хятадын хамгийн хурдан дүүжин тээврийн хэрэгсэл болох юм байна. 
Үхань хотын дүүжин галт тэрэгний туршилт амжилттай болж, хотын нийтийн тээвэрт “Тэнгэрийн метро” үйлчилж эхэлбэл Хятад улс Герман, Японы дараа орох ийм төрлийн нийтийн тээвэртэй дэлхийн гурав дахь улс болох юм байна. Сычуань мужийн Лэшань, Шаньси мужийн Ханьжун хотынхон мөн ойрын хугацаанд дүүжин метротой болох зорилт тавьжээ. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CCTV.com
Мэдээ үзсэн:3271
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой