Хятад улс Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс 06-р сарын 25-ны 02 цаг 09 минутад Чанжэн-III-Б зөөгч пуужингаар Бэйдөү 46-р навигацын дагуулыг амжилттай хөөргөлөө. Энэ бол Бэйдөү-III системийн сүлжээний бүлэглэлийн 21 дэх хиймэл дагуул юм.
Эх сурвалжийн мэдээлснээр иж бүрэн тойрог замын туршилт хийсний дараа энэ дагуул урьд нь хөөргөсөн Бэйдөү-III системийн 20 хиймэл дагуултай хамт сүлжээнд ажиллаж, үйлчилгээ үзүүлэх ба Бэйдөү системийн бүрхэх болон үйлчилгээний хүчин чадлыг дээшлүүлэх болно.
Энэ бол иж бүрэн Чанжэн зөөгч пуужингаар хийж буй 307 дахь хөөргөлт юм.