Хятадын холбогдох яам хоорондын хариуцлагатай хүний энэ сарын 24-нд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийнхэнд танилцуулснаар, БНХАУ-ын дарга Ши Жиньпин урилгаар 06-р сарын 28-наас 29-нд Японы Осака хотод болох Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний XIV уулзалтад оролцох юм байна. Ши Жиньпин дарга ийнхүү долоо дахь удаа дараалан Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох буюу даргалж байгаа нь Хятадын тал Их 20-ийн хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн засаглалыг дээд хэмжээнд чухалчилж буйг харуулж байна. Талуудын хамт олон талт үзлийг хэлбэрэлтгүй хамгаалж, Их 20-ийн зөв чиглэлийг бат баримтлан, олон улсын сорилттой хамтдаа тулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв, дэлхийн эдийн засгийн засаглалын төлөв байдалтай хамаатай чухал асуудлыг хамтын ажиллагаагаар зохицуулан, хамтын хөгжлийг эрэлхийлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.
Их 20-ийн үйл хэргийн Хятадын талын зохицуулагч, Гадаад харилцааны яамны сайдын туслах Жан Жүнь:
- Их 20-ийн Осакагийн дээд хэмжээний хурал идэвхтэй үр дүнд хүрэхэд хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэж хэлсэн байна.