“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад, Орос, Монголын хүүхэд залуучуудын зуслангийн үйл ажиллагаа Өвөр Монголд нээгдэв

Хятад, Орос, Монголын хүүхэд, залуучуудын зуслангийн үйл ажиллагаа Өвөр Монголд нээгдлээ.

       “Нөхөрлөл, Энх тайван, Залуу элч” сэдэвтэй Хятад, Орос, Монголын хүүхэд, залуучуудын аялал жуулчлалын зуслангийн үйл ажиллагаа энэ сарын 23-нд Өвөр Монголын Улаанцав хотод нээлтээ хийв. Хятад, Орос, Монгол гурван орны 200 шахам “бяцхан элчүүд” хамтдаа үлгэр домгийн мэт тал нутгийн аяллаа эхлүүллээ.

Нээлтийн үеэр Хятад улсын Өвөр Монгол, Орос, Монгол Улсаас хүрэлцэн ирсэн 147 “бяцхан элчүүд” балет, монгол бүжиг, Буриад бүжиг зэрэг гайхалтай тоглолтоороо хуран цугласан үзэгч түмний нижгинэсэн алга ташилт, ташаалыг хүлээж байлаа.  

       Үргэлжлэх өдрүүдэд “Бяцхан элчүүд” Хөххот, Ордос, Бугат хотоор аялж, зуслангийн үйл ажиллагаа өрнүүлэх болно.

         ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын тэнхимийн холбогдох ажилтнууд:

- Нэгэнт 6 дахь удаа зохион байгуулагдаж байгаа Хятад, Орос, Монголын хүүхэд, залуучуудын Өвөр Монгол дахь аялал жуулчлалын зуслангийн үйл ажиллагаа нь брэнд аялал жуулчлалын үйл ажиллагаа болсны хувьд гурван орны  иргэдийн балчир багаасаа нөхөрлөхийн чухал холбоос тавцан болж буй гэж хэллээ.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:3869
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой