Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Оролдлоготой хүнд сурсан эрдэм эрдэнэ

— Дэлхийхонгорыг сурвалжлав



        Авга хошууны Цагааннур суурингийн Баяннуур багаар нутагтай оюутан  Дэлхийхонгор мэдээ холбооны шинэ технологийг сурч судлан, хөдөө орон нутгийн үйлдвэрлэлд хэрэгцээтэй шинэ бүтээгдэхүүн хийж, малчид бэлчээр нутгаа гэрээсээ харах боломжтой камер бүтээж ашиглалтад оруулан, 30 малчин өрх энэхүү камерыг хэрэглээд жилд нийт сая гаруй юаний зардал хэмнэсэн гэдэг сайхан мэдээ мэдээлэл өнгөрсөн хэдэн жил дуулдаж байсан юм.
        Энэхүү үр ашгийг нь хүртэж яваа малчин айлуудад очиж, бодит байдалтай нь танилцлаа. Жишээлэхэд, Авга хошууны Цагааннур суурингийн Улаантуг багийн малчин Төгсөөгийнх 11000 мү(1 га=15 мү) нутагтаа 150 гаруй үхэр маллаж, өнгөрсөн жилүүдэд хөдөлмөр хүч ажиллуулан жилдээ бараг 50 мянган  юаний цалин өгдөг  байлаа. Харин Дэлхийхонгорын бүтээсэн камерыг ашигласнаар  хөдөлмөр хүчний хүн ажиллуулахаа больж, их зардал хэмнэж, шинэ технологийн ид шидийг бахархаж суух болсон байна. Төгсөө:

- Манай үхэр  тэжээлээ идэхээр ирж байна. Түвшинбаярын хонин сүрэг нь гэр зүгээ эргэчихлээ. Хэдэн үнээ өвсөн зүг явж байна. Хадлангийн төмөр хүрээнд нэг туулай хэвтэж байна. Цэцэнтийн адуу манай баруун хойно төмөр хүрээний өнцөг дээр ирчихлээ...” гэж  камерыг харан ярихын зэрэгцээ “Шинэ цагийн юм үнэхээр гайхалтай, одоо бид гэртээ суугаад малаа маллах болж байна.
Гэртээ суугаад дэлгээрээ малаа харчихна. Хөдөлмөр хүчний хүн авахаа больж жилд багадаа 50 мянган юань хэмнэх болсон гэж ярьж байлаа.
        элхийхонгор 2015 онд энэхүү камераа Сөнид зүүн хошуу, Авга хошууны 30  айлд угсран өгснөөс эдгээр айл жилд нийт сая гаруй юанийн зардалыг хэмнэн өгөв.
        Оюутан залуу маань сүүлийн жилүүдэд их бүтээлтэй, их амжилттай л ажилласаар байгаа юм байна. Тэрбээр маллах үйлдвэрлэлд хэрэгцээтэй бэлчээрийн камер, худгийн алсын зайн удирдлага, олон хэрэгцээт үхэр тэжээх төхөөрөмж зэрэг гурван зүйлийн машин төхөөрөмж судлан бүтээгээд улсын тусгай ашгийн эрх авч, 800 гаруй малчин айл түүний бүтээгдэхүүнийг хэрэглээд гурван жилд нийт 100 сая гаруй юаний үйлдвэрлэлийн зардлыг нь хэмнэж өгсөн гэсэн сайхан мэдээ мэдээлэл олны дунд уламжлагдсаар байна.
 Дэлхийхонгор 2012 онд Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн тариалангийн машин механикжилт, автын тусгай мэргэжлээр сурч  Цагааннуур сууринд сайн дурын ажилтнаар жил гаруй ажиллах явцдаа малчдын маллах үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зорилготой сурсан мэдлэгээ бодит үйлдэлтэйгээ уялдуулан жил гаруйн хугацаа зарцуулж 2015 онд анх  удаа сүлжээнд хүлээслэгдэлгүй, хаа газраас ч бэлчээр дэх хонь малаа харж чадах камерыг судлан гаргаж улсын тусгай ашгийн эрх олжээ. Дараа нь авьяаслаг залуу маань 2017 онд  алс зайнаас нээж хаах худгийн машины удирдлагыг үйлдэн гаргаж улсын тусгай ашгийн эрх олж, 2018 онд олон хэрэгцээт үхэр тэжээх төхөөрөмжөө судлан гарган байна.
         Сөнид зүүн хошууны Баяннуур суурингийн Баяншил багийн малчин Пүрэвийнх өнгөрсөн жилүүдэд өвөл үхрээ тэжээхдээ үхэр нэг бүрт  саванд бордоо хийж өгдөг бөгөөд тэднийг хоорондоо булаацалдаж нэг нэгээ гэмтээхээс сэргийлж 3 хүн харж зогсдог. 60 гаруй үхрийг тэжээхэд 2 цаг зарцуулдаг болохоор тэдний өвөл тусгай үхэр тэжээх хүн ажиллуулж, жилд 20 мянга гаруй юаний  зардал гаргадаг байжээ. Өнгөрсөн өвөл Дэлхийхонгорын хийсэн олон хэрэгцээт үхэр тэжээх төхөөрөмжийг хэрэглэн үхэр тэжээх цагийг хэмнэж, үхэртээ хижгийн зүү тарилга хийх зэрэг ажлыг хийхэд ч маш амар болсон байв.
        - Манайхан 20 мянга гаруй мү нутаг дээрээ 500 гаруй хонь, 60 үхэр малладаг. Өмнө нь мал маллах үйлдвэрлэлдээ хонины хүн, үхрийн хүн ажиллуулж, жилд  100 мянган юаний зардал гаргадаг байсан. 2016 оноос Дэлхийхонгорын үйлдвэрлэсэн бэлчээрийн камер, худгийн алс зайн удирдлага, олон хэрэгцээт үхэр тэжээх төхөөрөмж зэргийг угсарснаар хонь, үхрээ маллаж тэжээхэд тусгай хөдөлмөр хүчний хүн ажиллуулах шаардлагагүй болсон. Одоо маллах үйлдвэрлэлийн зардлыг жилд бараг 70 гаруй мянган юань хэмнэж, хэмнэсэн мөнгө нь жилийн цэвэр орлогын хагас хувийг эзэлж байгаа. Гурван жилд нийт 200 мянган юаний үйлдвэрлэлийн зардлыг хэмнэсэн гэж Пүрэв баяртай ярьлаа.
        Дэлхийхонгор одоогоор Шилийнгол аймгийн  "Тансаг хараа" хөдөө аж ахуйн техник мэргэжлийн ХК-ийг байгуулж, техник мэргэжлийг маллах үйлдвэрлэлд хэрэглэн, маллах үйлдвэрлэлийн өөрийн өртгийг хэмнэхээр тодорхой  зорилт тавин ажиллаж байна.

- Миний судлан бүтээсэн эдгээр төхөөрөмжийг одоогоор 800 гаруй малчин айл хэрэглэж байна.Тооцоолвол, 3 жилд малчдын нийт 100 сая гаруй юаний зардлыг хэмнэж өгчээ гэж Дэлхийхонгор бардам ярьсан юм.
        Оролдлоготой хүнд сурсан эрдэм эрдэнэ болдог гэж үүнийг л хэлэх биз ээ.

Зохиогч: Сараанаа
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: Шилийнголын өдрийн сонин
Мэдээ үзсэн:2801
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой