Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятадуудын 4000 жилийн түүхтэй бие эрүүлжүүлэх нууц арга

4000 жилийн өмнөөс улбаатай Хятадын ”чигун” хэмээх гимнастикийн төрөлд суурилсан өөрөө хийдэг иллэг нь барууны анагаах ухааны судалгаагаар үр дүн өндөртэй болох нь батлагдаж, сүүлийн үед олон нийтийн дунд ихээхэн түгээд байгаа юм.

      Энэхүү иллэгийг ажил ихтэй, хөдөлгөөн багатай, илүүдэл жинтэй мөн нойр муутай, стресс ихтэй хүмүүс хийхэд илүү тохиромжтой. Ингээд танд энэхүү иллэг ямар ач тустай болон өөрөө хэрхэн хийхийг зааж өгье. Хятадууд "чигун" гимнастикийг бие дэх "чи" энергийн (амьдралын энерги) эргэлтийг сайжруулдаг гэж үздэг. Ерөнхийдөө гимнастик нь цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, жин хасахад сайн нөлөө үзүүлдэг. Мөн аутизмтай хүүхдүүдэд энэ иллэгийг хийхэд тэдний төвлөрөх чадвар сайжирч, стресстэх нь багасаж байгаа нь ажиглагдсан байна.

Иллэгийг хэрхэн хийх вэ?

Яаж? Тус иллэгийг тогтмол хэмнэлтэй, зөөлнөөр товших байдлаар гүйцэтгэнэ. Толгойн хэсэгт хурууны үзүүрээрээ товшино. Биен дээр гарын алгаар болон нударгаар товшиж хийнэ.

Хэдэн удаа? Нэг удаагийн иллэг 3-5 минут үргэлжлэх бөгөөд өдрийн аль боломжтой цагтаа хийж болно. Гэхдээ өглөө болон ядарсан үедээ хийх нь илүү үр дүнтэй гэж эмч нар зөвлөж байна. Мөн сууж байхдаа бус зогсоогоороо, биеийн бүх хэсэгтээ хүрч хийх нь чухал. Харин танд цаг бага байвал иллэгийн зөвхөн гол хэсгүүдийг хийж болно.

Толгой:Цэх зогсоно. Дараа нь дух, чамархай, чихний ар, шилэн хүзүү гэсэн дарааллаар хоёр гарын хуруугаараа зөөлөн товшилт хийнэ. Нэг хэсэгт 30 удаа товшилт хийх бөгөөд үүнийгээ 10 удаа давтана. Дууссаныхаа дараа товшсон газруудаа улайтал нь үрэх хэрэгтэй. 

Гар:Нэг гараа урагш нь сунгаад шууны дотор, гадна тал, мөрний дотор, гадна тал гэсэн дөрвөн хэсэгт гарын алгаараа товшиж өгнө. Тохойн дотор хэсэгт мөн тусад нь товшино. Нэг цэг дээр 25 удаагийн товшилт хийнэ. Нөгөө гартаа ижил байдлаар давтана.

Цээж, бэлхүүс:Зүүн гарын алга эсвэл нударгаараа цээжин дээрээ 10 удаа зөөлөн цохилт хийнэ. Дараа нь суга, цээжний хажуу хэсэгт алгаараа 30 удаа товшино. Эцэст нь хоёр гараараа цээжин биеийн бусад хэсэгтээ товшиж өгнө.

Нуруу, өгзөг:Цэх зогсоно. Зүүн гарын нударга эсвэл алгаараа нурууныхаа баруун хэсэгт товшино. Гараа аль болох сунгаж товшихыг хичээгээрэй. Дараа нь баруун гараараа нурууныхаа зүүн хэсэгт давтана (тус бүр 15 удаа). Эцэст нь зүүн гараараа зүүн талын өгзөг дээрээ, баруун гараараа баруун талын өгзөг дээрээ тус бүр 50-100 удаа товшоорой.

Хөл:Баруун хөлөө урагш нь өргөөд хоёр гараараа шилбэнээс гуя хүртэл бүх хэсэгт нь алгадах юм уу товшино. Дараа нь нөгөө хөлдөө давтан хийнэ. Нэг хөлд 10 удаагийн давталттайгаар 20 удаа товших хэрэгтэй. Харин тахим хэсэгт илүү анхаарах буюу 30 удаа товшино.

Энэ иллэгийг хийснээр:

Цусны эргэлтийг сайжруулна. Хэрэв таны толгой өвддөг бол үр дүн сайтай.

Ядарч байгаа ч ажил ихтэй байгаа бол танд тус болно
Бодисын солилцоог түргэсгэдэг тул жин хасахад тустай
Целлюлитийг багасгаж, арьсны өнгийг цайруулна. Арьсны бүх давхарга дахь цусны эргэлтийг сайжруулна
Дотоод эрхтний ажиллагаа, хоол боловсруулалтыг сайжруулна. Хэрэв та эрүүл хооллож чаддаггүй бол энэ иллэг тустай. 

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:3871
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой