Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятад, Африкийн хамтын ажиллагаа дэлхийн хөгжилд үр өгөөжтэй

Хятад, Африкийн хамтын ажиллагаа дэлхийн хөгжилд үр өгөөжтэй

     Хятад, Африкийн хамтын ажиллагааны Бээжингийн дээд уулзалтын үр дүнг хэрэгжүүлэгчдийн хурал энэ долоо хоногт Бээжин хотноо болж, Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд баярын захиа илгээж, Хятад, Африк хоёр тал зөвшилцөж, хамтдаа байгуулж, хуваалцах зарчмын дагуу Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцын улам нягт харилцаа тогтоохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ сарын 27-нд Хятадын Чанша хотноо Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны анхдугаар яармаг нээгдэнэ. Энэ нь Хятад, Африкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ зам суваг, арга барилыг хайх зорилготой.

Ноднингийн 09-р сард Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн уулзалт амжилттай болж, Хятад, Африкийн харилцааны түүхэн үйл явдал болсон юм. Уулзалтад Хятад улсын удирдагч Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцын улам нягт харилцаа тогтоох санаачилга, цаашдын хамтын ажиллагааны төсөв төлөвлөгөөг гаргасан байна.

Хөтөлбөрөө үйл ажиллагаа болгох нь хамгийн чухал. Хятад улс амлалтаа заавал биелүүлдэг. Энэ удаагийн зохион байгуулсан Бээжингийн дээд уулзалтын үр дүнг хэрэгжүүлэгчдийн хурлаар Африкийн талтай үйл ажиллагаагаа холбон, Хятад, Африкийн удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах юм.

Хятад, Африкийн олон давхаргын хамтын ажиллагаа нь Бээжингийн дээд уулзалтаас хойш хурдац нь түргэсч, зарим үр дүнгүүд хэрэгжиж эхэлснийг бодит үйл ажиллагаанууд харуулж байна.

Хятад, Африкийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин, бие биенийхээ хөгжлийн шаардлагад нийцэж байгаа бөгөөд олон улсын байдлын өөрчлөлтөд хариу барьлаа. Юуны өмнө Хятад, Африк хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь харилцан ашигтай хамтдаа ашиг олох зарчимд нийцэж байна. Хятад, Африкийн өнгөрсөн жилийн хоёр талын худалдааны хэмжээ 204.2 тэрбум ам.долларт хүрч, 2017 оны мөн үеэс 20 хувиар нэмэгджээ. Хятад улс 10 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түнш болсон юм. Одоогийн байдлаар Африкийн 40 гаруй улс орон, Африкийн холбооны зөвлөлийн гишүүн Хятад улстай "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зураад байна. Момбаса-Найробигийн төмөр зам, Сьюзийн эдийн засаг, хамтын ажиллагааны бүс зэрэг томоохон төслүүд Африкийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Хоёрдугаарт, Хятад бол дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, Африк бол хөгжиж буй орнууд хамгийн олноор төвлөрсөн бүс юм. Хоёр талын хүн амын нийт тоо дэлхийн нийт хүн амын 34 хувийг эзэлж байна. Хятад, Африкийн хөгжлийн ирээдүй ямар байх нь дэлхийн ирээдүйтэй шууд холбоотой учраас Хятад, Африк хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь дэлхий нийтэд маш чухал ач холбогдолтой. Нэг талаар ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл газар авч буй өнөө үед Хятад, Африк хамтдаа олон талт үзлийг хамгаалах хүсэлтэй байна. Нөгөө талаар Хятад, Африк эдийн засгаа хөгжүүлэх, ардын амьжиргааг сайжруулах чухал үе шатандаа байгаа учраас хоёр тал хамтын хөгжлийн зорилттой, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, улс орны засаглалын туршлага солилцох, олон улсын үйл хэргээр санал бодлоо солилцох нь Хятад, Африк хоёр тал харилцан нэг нэгнээ нөхөж, олон эрсдэл сорилтын эсрэг хамтдаа хариу арга хэмжээ авахад ашигтай.

Африкийн холбоо "2063 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр"-ийг боловсруулж, тус тивийн 50 гаруй улс орны чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт ид өрнөж, хөгжлийн нөөц боломж нь даян дэлхийн анхаарлыг татаж байна. Ийм нөхцөлд Хятад улсын "Бүс ба зам" санаачилга Африкийн холбоо, Африкийн улс орнуудын хөгжлийн стратеги, мөн НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөртэй үр ашигтай холбогдсоноор шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнуудын хөгжлийн нөөц боломжийг гүйцэд нээж, дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулах зорилтыг биелүүлэн, эдийн засгийн өсөлтийг өөд татахад гүнзгий нөлөө үзүүлэх болно.

Дэлхий даяараа урьд өмнө байгаагүй том өөрчлөлттэй нүүр тулж, хөгжиж буй орнууд хөгжлийн нийтлэг хүчин чадавх илт харагдах боллоо. Хятад, Африк хамтран ажиллах нь хөгжиж буй орнуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын шинэ хэлбэрийн харилцааг тогтоон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бүгд чухал үүрэг гүйцэтгэх болно. Энэ утгаараа Хятад, Африкийн улам нягт хувь заяаны хамтын цогцыг байгуулах нь ард түмэнд улам их үр ашиг хүртээхээр барахгүй, энэ нь мөн дэлхийн хөгжилд шаардагдах эерэг эрч хүч болно.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:3302
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой