Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Монгол Улс, Өвөр Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын форум

“Монгол Улс- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа, хөрөнгө оруулалтын форум 2019” арга хэмжээ Улаанбаатар хотод болж өндөрлөлөө.

             “Монгол Улс- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа, хөрөнгө оруулалтын форум 2019” арга хэмжээ болон Улаанбаатар хотноо зохиогдож буй Өвөр Монголын бараа бүтээгдэхүүний IV үзэсгэлэн 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод болж өндөрлөлөө.

“Нээлттэй байдал, харилцан ашигтай хамтын ажиллагаа” сэдэв бүхий тус арга хэмжээг Монгол Улсын ГХЯ, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас санаачлан, Монгол Улсын ГХЯ-ны ГХЭЗХАГ, ӨМӨЗО-ны Худалдааны танхимаас гүйцэтгэн зохион байгуулж, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монгол Улс дахь Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбооноос хамтран зохион байгуулсан байна.

Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн

ӨМӨЗО-ны дарга Бү Шяолинь

Монгол Улсын УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Энх-Амгалан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ӨМӨЗО-ны дарга Бү Шяолинь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин зэрэг дарга удирдлага, холбогдох албан байгууллагын албан тушаалтнууд, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид, сэтгүүлчдийн нийт 300 гаруй хүн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байна.

Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн:

- БНХАУ-тай найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг. БНХАУ нь Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш юм. 2019 оны эхний 5 сарын байдлаар хоёр орны худалдааны үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.4 хувиар өсөж, 3.7 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын нийт худалдааны 65.8 хувьд хүрлээ. Монгол, Хятадын худалдааны 60 гаруй хувь нь ӨМӨЗО-оор дамжин ирдгийн зэрэгцээ хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны чухал үүрэгтэй хилийн боомтууд ӨМӨЗО-ны нутагт байрладаг. Тиймээс манай улс ӨМӨЗО-той худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь өндөр ач холбогтой юм гэж хэллээ.

ӨМӨЗО-ны дарга Бү Шяолинь:

- “Монгол Улс- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа, хөрөнгө оруулалтын форум 2019” арга хэмжээ болон Улаанбаатар хотноо зохиогдож буй Өвөр Монголын бараа бүтээгдэхүүний IV үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа таатай байна. Хятад, Монгол хоёр орон бол найрсаг хөрш, сайн найзууд. Монгол Улс 7 жил дараалан Өвөр Монголын худалдаа, эдийн засгийн хамгийн том түнш болсон. Энэ оны 06 дугаар сарын 04-ний өдөр хоёр улс “Эрээн хот- Замын Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн гэрээ”-нд гарын үсэг зурсан. “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улсын “Хөгжлийн зам”-тай идэвхтэй холбож, хилийн боомтын харилцаагаа гүнзгийрүүлэн, хамтын хөгжлийг дэмжиж, хоёр орны худалдаа, аж үйлдвэр болон хүмүүнлэгийн салбарын солилцоонд таатай орчин бүрдүүлэхэд бид бэлэн байна гэж хэлэв.

Арга хэмжээний үеэр

Арга хэмжээний үеэр хоёр орны аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд арга хэмжээнд оролцсон дарга удирдлага, хүндэт зочид Мишээл төвд болж буй Өвөр Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцсан байна.

Зохиогч:Бэлтгэсэн: С.Урьхан, С.Саранчимэг
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:3678
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой