”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин дарга БРИКС-ийн орнуудын удирдагчидтай уулзав

Дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудын удирдагчидтай уулзав

   Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 28-нд Осака хотноо БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин, Бразилийн ерөнхийлөгч Боссонеро, Оросын ерөнхийлөгч Путин, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафоса нар БРИКС-ийн түншийн харилцаа, глобал засаглал, технологийн шинэчлэл, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрлээ. БРИКС-ын орны ээлжит дарга орон Бразилийн ерөнхийлөгч Боссонеро уулзалтыг удирдав.

Ши Жиньпин дарга: - Одоо олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байна. Дэлхийн эдийн засаг ерөнхийдөө өсөлтөө хадгалж байгаа ч тодорхойгүй, тогтворгүй байдал илэрхий нэмэгдэж байна. БРИКС-ийн орнууд өөрсдийн хэргээ сайтар шийдэж, уян хатан байдал, гадны эрсдэлийг даван туулах чадвараа сайжруулах ёстой. Бид эв санаа нэгтэй хамтран ажиллаж, харилцан хүндэтгэж, эрх тэгш шударга, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх шинэ хэлбэрийн олон улсын харилцаа тогтоож, олон улсын сайн сайхан эерэг орчин бүрдүүлэх ёстой гэж хэллээ.

Ши Жиньпин мөн: - Бид харилцан дэмжиж, харилцан туслалцаж, таван орныхоо иргэдийн сайн сайхан амьдрал, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын тулд хүчин чармайлт гаргахыг хүсэж байна гэж онцлов.

Өнөөгийн дэлхий ертөнц тогтворгүй хүчин зүйл ихтэй, олон улсын хамтын нийгэмлэгт ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл өндийж, олон улсын худалдааны дүрэм, ДХБ-ын хүч суларч, хөгжлийн хүртээмжтэй байдлыг эрчимжүүлэх зэрэг сорилт тулгарч байна гэж хуралд оролцсон удирдагчид илэрхийлсэн байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:12897
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой