”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ли Жихэн дарга Улаанцав хотод ядуурлаас ангижруулах гол чухал ажлыг хянан шалгахдаа чухал заавар гаргав

Ли Жихэн дарга Улаанцав хотод ядуурлаас ангижруулах гол чухал ажлыг хянан шалгахдаа чухал заавар гаргалаа.

    ХКН-ынн ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын Хорооны эрхлэгч Ли Жихэн   06-р сарын 25-наас 27-ны өдрийг хүртэл Хуадэ шянь, Шант шянь, Цахар Баруун Гарын Дунд хошуу болон Дөрвөд хошуугаар очиж ядуурлаас ангижруулах гол чухал ажлыг хянан шалгав. Тэрээр цаг тохиолыг завдаж, шаргуу хатуужилтайгаар ажиллаж, анхаарлаа төвлөрүүлэн хүчээ нэгтгэж, онц ядуу хүндрэл бэрхшээлийн бэхлэлтийг эрс ялан давах хэрэгтэй гэж чухалчилсан байна.

Ундны усны аюулгүй байдал бол тус удаагийн хяналт шалгалтын нэг гол хүчин зүйл. Ли Жихэн дарга  Баянтал баг, Ше жяфан тосгон, Нарийн тосгон, Эмээлийн гүүр тосгонд хүрч, ундны усны аюулгүй байдлын төслийн хэрэгжилт, төвлөрүүлэн ус хангах төхөөрөмжийн бүтээн байгуулалтын байдлыг гүнзгий шинжлэн хянаж, усны чанар, ус цэвэршүүлэх загвар, удирдлага хамгаалалтын арга хэлбэртай нарийн танилцав.

Жү Хунгуан, Жан Эртү, Лю Цунь-и зэрэг ядуу буурай өрхүүдэд очиж усны хэмжээг хянан шалгаж, усны чанарын бодит байдлыг ойлгон, ус хэрэглэхэд хялбар эсэх, ус хангах баталгаа сайн эсэх тухай лавлан асуулаа.

Ли Жихэн дарга ундны усны аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх нь ядуурлаас ангижруулах гол чухал бодлогын хэрэгжилт биелэх үндсэн шаардлага. Бүх газар орныхон усны сурвалжийн газрын удирдлага хамгаалалтын эрчмээ чангаруулж, усаар хангах сувгийн тоног төхөөрөмжийг шинэчлэн өөрчилж байгуулахыг чангатгах хэрэгтэй.  Хангалтын усны чанарын аюулгүй байдлыг баталж стандартад нийцүүлэн, ундны усны аюулгүй байдлын төслийн ажиллагааны менежмент хамгаалалтыг сайтар хйиж, арга бүхнийг эрэлхийлэн олон түмэнд ариун цэвэр ус уулгах хэрэгтэй гэсэн зааварчилгаа өглөө.

Дарга Ли Жихэн үйлдвэрийн тасаг, тэжээн үржүүлэх сууринд очиж аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эзэмшилт,  ядуу хүчирдэлтэй хүмүүсийг дайчилсан ололт амжилтыг гүнзгий шинжлэн хянав. Үүнд, Жярунлида компани нугасны аж ахуйг өргөнөөр хөгжүүлж, ядуу хүчирдэлтэй өрхийг хийх ажилтай, олох орлоготой болгов; Хун-И компани хөлдөөсөн хүнс идээ эдшүүлж, ядуу буурай өрхийг ойр хавьд нь ажлын байраар хангасан байна. Хуачэнь компани хүдрийн хаягдмал ерөнхийлөн ашиглаж тоосго, шил, будгийн материал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хаягдмал бодисыг “эрдэнэ” болгон ашиглаж, орон нутгийн хөгжлийг дэмжив. Ли Жихэн дарга эдгээр арга хэмжээ болон ололт амжилтыг нь сайшаасан юм. Тэрээр бизнес эрхлэгчдийг урьж хөрөнгө хуримтуулах эрчмээ үргэлжлэн сайжруулж, нэн олон аж ахуйн нэгжийг хамруулан суурин байгуулж,  төсөл боловсруулан ядуу буурай олон түмнийг дайчилж тогтвортой ажил олгон, орлогыг нь үргэлжлэн нэмэгдүүлэх хэрэгтэй гэж шаардсан байна.

Шинэ ус тосгон ба Хөөвөр суурингийн ядуурлаас ангижруулах үйлдвэрийн тасаг, Зээрийн хүрээ суурингийн тариалангийн машины үйлчилгээний өртөөнд Ли Жихэн дарга тосгоны хамтын аж ахуйн хөгжил ба ядуу буурай амьдралтай олон түмэнд ажил олгож буй байдал, орлогын байдалтай танилцав. Тухайн газрын удирдах ажилтнууд хамтын аж ахуйг үргэлжлэн хөгжүүлж, тариачин болон аж ахуйн нэгжийн ашиг тусын холбоог илүү нягт, бат бэх хэрэгтэй гэж сануулав. 

Тэрээр басхүү хэсэг тосгоны “Хоёр зөвлөл” ба үндсэн шатны эм эмнэлгийн байгууллага зэрэгт хүрч, ядуурлыг бууруулах ажлыг хянан, тосгонд суугаа удирдах ажилтнуудтай уулзсан байна.

Хянан шалгах үеэр дарга Ли Жихэн ярилцах хурал хуралдуулж, Улаанцав хотынхны ажлын тайланг сонсов. Тэрээр Улаанцав хотын нийт дээд, доод шатаараа “Уг санаагаа үл мартаж, үүрэг хариуцлагаа бат цээжлэх” гол сэдэвт хүмүүжлийг өрнүүлэхтэй уялдуулан, улс төрийн байр сууриа улам цаашид дээшлүүлж, хариуцлага, үүргээ улам сайжруулан, нөхцөл байдал үүргийг тодорхой таньж, илүү эрхэм зорилго, яаралтай арга хэмжээгээр ядуурлаас ангижруулах гол чухал ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн илүү нарийн оновчтой бодитойг эрхэмлэх арга хэмжээгээр “Хоёр зүйлд зовохгүй гурвыг батлах” тулгам асуудлыг шийдвэрлэж, илүү шинжлэх ухаанлаг, үр ашигтай аргаар аж ахуйгаар ядуурлыг бууруулах ажлыг сайтар хийх хэрэгтэй. Илүү төв чанга суртлаар ажлын хэрэгжүүлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах ядуурлаас ангижруулах ажлыг сэтгэл гарган, цөхөршгүйгээр шаргуу ажиллаж ядуурлаас ангижруулах гол чухал ажлыг бүх хүчээрээ сайтар хийж ялалт амжилт олох хэрэгтэй гэж чухалчиллаа.

Ли Жихэн дарга басхүү хар бүлэг харгис хүчнийг цэвэрлэн арилгах тусгай тэмцлийн тухай хянан шалгахын зэрэгцээ холбогдох шаардлага дурдсан байна.

ӨМӨЗО-ы холбогдох байгууллага, нэгжийн хариуцлагатай албаныхан хянан шалгах буюу ярилцах хуралд оролцлоо.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:3468
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой