”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эвенк хошуу ядуурлаас ангижруулах ажлаа эрчимтэй сайн хийж байна

Эвенк хошуу ядуурлаас ангижруулах ажлаа эрчимтэй сайн хийж байна

   Энэ хавраас эхлэн ядуурлаас гаргах ажлын дарга удирдлага нар Өвөр Монголын Эвенк хошуу сум суурин, баг, амьдрал ядуу буурай айл өрхүүдэд хүрч, ядуурлаас ангижруулах ажлын үр бүтэмжийг сайжруулж байна.

Эвенк хошуу ядуурлаас ангижруулах ажлын дунд тулгарсан “Ядуугаас ядуу, буурайгаас буурай өрхүүдийг ядуугаас ангижруулахад хүнд” асуудлыг чухалд үзэж, ядуугаас ядуу, буурайгаас буурай айл өрхүүдийн байрлаж байгаа бүс нутаг нь буйд, хүн ард нь тархай, аж үйлдвэрийн хөгжил дор, ядуугаас ангижруулахад хүнд, ядуугаас ангижруулах мэргэжил чадвар хүрэхгүй зэрэг бодит байдалд чиглүүлэн бүтэмжтэй арга хэмжээ авсан байна. Энэ жил Эвенк хошуу ядуугаас ангижруулах гол ажлаа мөн л аж үйлдвэрээр дэмжин ядуурлаас гаргах ажлыг хэрхэн сайн хийх тал дээр хүч тавьсан байна.

2016 онд тус хошууны Имэн сумын Билгүүт баг ядуу буурай багаар бүртгүүлэхэд 26 айл өрхийн 65 хүн ардын амьдрал ядуу буурай байлаа. Өнгөрсөн жилийн эцэс гэхэд өвчний улмаас ядуурсан 2 өрхийг эс тооцвол бусад айл өрхүүд бүгдээрээ ядуурлаас ангижрав. Ядуу буурай айл өрхүүдийн олонх нь ядуурлаас гарсан боловч энэ ажлыг хариуцаж буй дарга удирдлагууд үргэлжлэн ядуугаас ангижирсан үр бүтэмжийг бататгаж, багийн төрөл бүрийн онцлогт аж үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулан, ядуу буурай өрхүүдийн орлогыг улам нэмэгдүүлэхээр гол зорилт үүрэг болгон ажиллажээ. Багийн нэгдүгээр намын дарга Оргил багийн намын газар, дарга удирдлагатай зөвлөн Билгүүт багт үндэстний гар урлалын үйлдвэрлэлийн суурин байгуулахаар болсон байна.

- 250 мянган юаний хөрөнгө оруулан, 360 м2 талбайтай ахмад настнуудын үйл ажиллагааны төвийг засан шинэчилж, үндэстний гар урлалын соёлын дэлгэн үзүүлбэрийн танхим, ажиллах тасаг байгуулсан. Ядуурлаас гаргах 80 мянган юаниар багаас гар урлалын бүтээгдэхүүн хийх материал худалдан авч, хошуунаас мэргэжилтэн урьж, амьдрал ядуу буурай 18 өрхийг дагуулан “Наран охин” брэнд гар урлалын бүтээгдэхүүн хийж, гар урлалын үйлдвэрлэлийн суурингийн орлогын 20 хувийг багийн ус цахилгаан, дулаалгын төлбөр, материал худалдан авахад хэрэглэж, үлдсэн орлогыг нь бүгдийг ядуу буурай өрхүүдэд өгдөг. Амьдрал ядуу буурай өрхүүдийн гар урлалын бүтээгдэхүүн бүр нь 40 юаний орлого олдог. Тус суурин үндэсний хувцас оёх, арьсан урлал, морины эмээл, хасаг тэрэг, монгол гэр, бургасан гэр зэрэг олон төрлийн үндэстний гар урлалын бүтээгдэхүүн хийдэг бөгөөд материалыг нь үнэ төлбөргүй хангадаг гэж Оргил танилцууллаа.

41 настай Нарантуяа багийн гар урлалын үйлдвэрлэлийн сууринд “Наран охин” брэнд гар урлалын бүтээгдэхүүн хийдэг нэгэн. Тэр:

-уул нь мөнгө төгрөг олох ажил байхгүй байдаг. Одоо гэхэд нас засгийн бодлого сайн болжээ. Би амьдрахаас шинэ гэртэй, орлого олохоос аялал жуулчлалын цэгтэй болж, бас гар урлалын бүтээгдэхүүн хийж орлогоо нэмэгдүүлж болох боломжтой болсон гэж ярьж байлаа.

Аж үйлдвэрээр ядуугаас гаргах арга барилаар дамжин Эвэнк хошууны ядуу өрхөөр бүртгүүлсэн 1187 өрхийн 2805 хүн ард ядуугаас ангижирсан байна. Энэ жил тус хошуу нь хөдөө аж ахуйг үргэлжлэн хөгжүүлж, ядуу буурай өрхийг дагуулан орлого үүдэж бий.

“Дагуулагч аж ахуйн нэгж+ядуу буурай өрх”, “Тусгай хоршоо+ядуу буурай өрх”, “Гэр бүлийн хөдөө аж ахуйн талбай+Ядуу буурай өрх” зэрэг ядуурлаас гаргах загварыг үргэлжлэн хийж, ядуугаас гаргах аж үйлдвэрийн хөгжлийг сайжруулж байна. Мөн тус хошуу хөрөнгө оруулалт дор, аюулгүй, өндөр үр ашигтай хүнсний ногоо, цэцэг тарих, жигүүртэн тэжээх, өвсөн эм тарих, үндэстний гар урлал, үндэстний хүнс хоол зэрэг онцлогт аж үйлдвэрийг хөгжүүлэн ядуу буурай өрхийг дагуулан тэдний орлогыг нэмэгдүүлж байна. Өвсөн эм тарих, чих суулгах зэрэг хэсэг хошууны ядуугаас гаргах төслийг хөгжүүлж, үлгэр жишээч дагуулагчийн үйл ажиллагааг бүрэн идэвхжүүлж, онцлогт аж үйлдвэрийг давуу талтай аж үйлдвэр болгон хувируулж, хөдөө орон нутгийн аж үйлдвэрийн бүтцийн тохируулалтыг дэмжин, сайн чанартай хөгжлийг байгуулахаар хичээн чармайж байна.

Тус хошуу ядуурлаас гаргах хөрөнгө мөнгийг ашиглах тал дээр шууд нөхвөр мөнгө олгох байсныг нөхвөр мөнгөөр орлого үүдэх болгон хувируулж, эдийн засгийн ядуугаас гаргах мөнгөний тохируулалтын тогтцыг шинэчилж, ядуурлаас гаргах ажлын шинэ байдлыг бий болгосон байна.

Зохиогч:Номин
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:3142
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой