“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Ши Жиньпин дарга чухал зааварчилгаа өгөв

Дарга Ши Жиньпин чухал зааварчилгаа өгөв

        Синьхуа агентлагийн мэдээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан нөхөр Хуан Вэньшюгийн тухай чухал заавар өгч:

- Хуан Вэньшю золгүй тохиолдлоор нас барсанд туйлаар эмгэнэн гашуудаж байна гээд түүний гэр бүлийнхэнтэй сэтгэл нэгтэй буйгаа илэрхийллээ.

Тэрээр:

- Хуан Вэньшю магистраа төгсөөд том хотод ажиллах боломжийг орхиж, нутаг буцан, иргэдийг ядуурлаас ангижруулах үйлсэд амь биеэ зориулж, залуу халуун насандаа Коммунист намын гишүүний зорилт хүсэл, үүрэг хариуцлагыг харуулж, шинэ эриний залуу насны дууллыг эгшиглүүлсэн юм. Намын гишүүд залуус Хуан Вэньшюгээр үлгэр дуурайл болгон үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шинэ эриний урт замын аян дайнд шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж хэллээ.

Хуан Вэньшю Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Байсэ хотын Намын хорооны Суртал ухуулгын хэлтэст ажиллаж байсан юм. 2016 онд Бээжингийн Багшийн их сургуульд магистр хамгаалж, өлгий нутаг Байсэдээ очиж ажиллажээ. 2018 оны 03-р сард Байни тосгонд намын үүрийн 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж, 88 өрхийн 418 иргэнийг ядуурлаас ангижруулж, тосгоны ядуурлын хэмжээг 20 гаруй хувиар бууруулсан юм. 2019 оны 06-р сарын 17-ны үүрээр Байсэгээс буцах замдаа уулын үерт өртөн гучхан насандаа халуун амиа алджээ. 

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:13537
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой