Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Паспортын өнгө юуг илэрхийлдэг вэ

Дэлхий дээрх бүх улс орнуудын паспорт улаан, хөх, ногоон, хар гэсэн дөрвөн үндсэн өнгөтэй байдаг. Улс бүхэн өөрийн гэсэн шалтгаанаар энэхүү бичиг баримтын өнгийг сонгодог. сонирхолтой мэдээллийг хүргэе.


Тэгвэл яагаад дөрвөн үндсэн өнгөтэй байдаг талаархи мэдээллийг хүргэж байна. 

 

УЛААН ПАСПОРТ
Хамгийн нийтлэг өнгө. Улаан өнгийг коммунист дэглэмтэй байсан улс орнууд эсвэл одоо коммунист дэглэмтэй улс орнууд сонгодог. Словени, Хятад, Серби, Орос, Латви, Румын, Польш, Гүрж, Монгол зэрэг улсууд улаан өнгийг сонгодог. Европын холбооны улсууд, Хорватаас бусад нь улаан хүрэн, улаан өнгөтэй. Европын холбоонд элсэх сонирхолтой улсууд болох Турк, Македони, Албани зэрэг нь хэдэн жилийн өмнөөс улаан өнгөөр сольсон. Үндэсний Андын холбооны улс болох Болив, Колумб, Эквадор, Перс зэрэг улсууд улаан хүрэн өнгийг хэрэглэдэг.

ХӨХ ПАСПОРТ
Дараагийн нийтлэг өнгө бол хөх өнгө. Хөх өнгө нь “шинэ дэлхийг” бэлгэддэг. Карибын 15 улс орнууд хөх өнгийг ашигладаг. Өмнөд Америкийн улс орнууд хөх өнгийн паспортыг Меркосурын худалдааны холбоог бэлгэддэг. Энэ бол Бразил, Аргентин, Парагвай нар юм. Вэнэсуэль бол энэ холбооны улс хэдий ч улаан өнгийг ашигладаг. АНУ-ын паспорт 1976 онд хөх өнгөтэй болсон.   Ногоон Мусульманы шашинтай ихэнх улс орнууд ногоон өнгийн үнэмлэхтэй. Жишээ нь, Марокко, Саудын Араб, Пакистан.

НОГООН ПАСПОРТ
Мухамедын дуртай өнгө бөгөөд амьдрал болон байгалийг бэлгэддэг. Мөн ногоон өнгийн иргэний үнэмлэхтэй өөр улс орнууд ч бий. Хойд Африкийн улс орнууд, жишээ нь Буркина Фасо, Нигери, Зааны ясан эргийн улс, Сенегали зэрэг улсууд. Эдгээр улс орнууд нь Хойд Африкийн улсуудын эдийн засгийн нийгэмлэгийн улсууд юм.

 

ХАР ПАСПОРТ
Хамгийн ховор өнгө. Хар өнгийн паспорттой улс орон бол Африкийн зарим нэгэн улсууд болох Ботсван, Замби, Бурунди, Габона, Ангол, Чад, Конго, Малави гэх мэт улсууд орно. Шинэ Зеланд хар өнгийн паспорттой, учир нь хар өнгө бол Шинэ Зеландын үндэсний өнгө юм.

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1832
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой