”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин дарга Туркийн Ерөнхийлөгчтэй уулзав

Дарга Ши Жиньпин Туркийн Ерөнхийлөгчтэй уулзлаа.

   Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 2-нд Ардын их хурлын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Туркийн ерөнхийлөгч Реджен Тайип Эрдогантай уулзлаа.

Дарга Ши Жиньпин: - Хятад, Турк аль аль нь шинээр хөгжиж буй зах зээлийн орон бөгөөд хөгжиж буй их гүрнүүд. Хоёр орон стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, стратегийн харилцаа, уялдаа холбоогоо эрчимжүүлэн, эрх мэдэл, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг амин чухал ашиг сонирхол, чухал асуудалд харилцан хүндэтгэж, Хятад, Туркийн стратегийн хамтын ажиллагааны хөгжлийн улс төрийн суурийг бэхжүүлэн, хоёр орны харилцааны эрүүл хөгжлийг баталгаажуулах ёстой. Туркийн Ерөнхийлөгч Реджен Тайип Эрдоган Туркид ямар ч хүчин Хятадын эсрэг салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж болохгүй гэж олонтаа онцолж, Хятадын терроризмын эсрэг үйл ажиллагааг дэмжихийг сайшааж, Туркийн талтай хамт олон улсын терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж хэллээ.

Ерөнхийлөгч Эрдоган: - Өнө эртний торгоны замаар холбогдсон хоёр орны найрсаг харилцаа маш урт түүхэн замналыг өнгөрүүлсэн, өнөөдөр улам бэхжиж байна. Хятад, Туркийн найрсаг, нягт харилцаа бүс нутгийн хөгжилд маш чухал ач холбогдолтой. Турк, Хятад улстай харилцаа холбоогоо улам нягтруулж, хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэх болно. Бид нэг Хятад улсын бодлогыг тууштай баримтална. Хятадын ШУӨЗО-д оршин амьдарч буй олон үндэстнүүд маш аз жаргалтай аж төрөн амьдарч байна. Ямар нэг хүн хоёр орны харилцаанд өдөөн хатгалга хийхийг Турк улс эрс эсэргүүцнэ. Мөн терроризм үзлийг эрс эсэргүүцнэ. Хятадын талтай улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа чангатгахад бэлэн байна гэжээ.

Уулзалтын өмнө Ардын их хурлын зүүн хаалганы талбайд ерөнхийлөгч Эрдоганд хүндэтгэлийн хүлээн авалтын ёслол хийсэн байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:13376
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой