Тэрээр:
- Давосын зуны чуулга уулзалтыг Хятад улсад нийт 13 удаа зохион байгуулж байна. Анх энэ арга хэмжээг Хятадад зохион байгуулж байхад аж үйлдвэрийн шинэ ээлжийн хувьсгал дөнгөж эхэлж, даяаршлын хурд нэмэгдэн, ажил төрлийн салбарын шинэ төлөв, шинэ технологи, бизнесийн шинэ хэв загвар тасралтгүй шинээр бий болж байсан юм. Эдийн засгийн хөгжил зах зээлийн гол цогцын хүчинд түшиглэнэ. Тиймээс зах зээлийн гол цогц болсон том хэмжээний аж ахуйн нэгжүүд үргэлжлэн урьдынхаасаа илүү хөгжихийг бид хүсэж байна. Мөн улам олон жижиг дунд аж ахуйн нэгжүүд цойлж гарч ирэхийг бид дэмжинэ. Ингэж байж зах зээл болон ажил төрлийн салбарын түргэн өөрчлөлтөд зохицож чадна. Чухам энэ утгаараа тэр үед Хятад улс чуулга уулзалтад “Шинэ буюу залуу манлайлагч” хэмээх гол сэдэв гаргаж, өнөөг хүртэл баримталж ирсэн нь маш чухал ач холбогдолтой. 13 жилийн өмнөх жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь том аж ахуйн нэгж болон хөгжиж чадсан юм. Энэ бол мөн Давосын зуны чуулга уулзалтын хамгийн чухал зорилго юм. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд өсөж өндийж, хөгжиж дэвжих нь чухал индэр болж, зах зээлийн гол цогцууд, аж ахуйн нэгжүүдэд шударга өрсөлдөж, хамтдаа хөгжих боломж олгох явдал болно гэж хэлсэн байна.