”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монголын Хайлар хотын XV удаагийн Хятад, Орос, Монголын аж ахуй худалдааны зөвшилдөх хурал

Хайлар хотын XV удаагийн Хятад, Орос, Монголын аж ахуй худалдааны зөвшилдөх хурал, мөн бараа бүтээгдэхүүн дэлгэн борлуулах яармагийн төслийн танилцуулга, түүний гэрээ хэлэлцээр хийх ёслол 06-р сарын 29-нд боллоо.

   Энэ нь Хятад, Орос, Монгол гурван улс болон “Бүс ба зам” дагуух улс орны газар орон, аж ахуйн нэгжүүдэд солилцоо, хамтын ажиллагааны өргөн тавцан хангаж өгсөн байна.

     ХКН-ын Хөлөнбуйр хотын хорооны нарийн бичгийн дарга Юй Лишинь, ХКН-ын Хөлөнбуйр хотын орлогч дарга, Хөлөнбуйр хотын дарга Жян Хун, ӨМӨЗО-ны Худалдааны явдлын тэнхимийн дарга Ван Вэньже, Хөлөнбуйр хотын АТИХ-ын Байнгын Хорооны орлогч эрхлэгч Сайт зэрэг Хятадын талын удирдлага болон Оросын Чита хотын орлогч дарга, Байраннуве.Цүөликдүве, Монгол Улсын Дорнод аймгийн зөвлөлгөөний хурлын тэргүүлэгч Л.Хишигтогтох зэрэг Орос, Монголын  талын Засгийн газрын удирдлагууд оролцож, ХКН-ын Хөлөнбуйр хотын хорооны Байнгын Гишүүн, Хөлөнбуйр хотын орлогч дарга Ма Жинь баярын үг хэлэв. Улмаар Хөлөнбуйр хотын шууд харьяат бүхүй байгууллага нэгжүүд, Хөлөнбуйр хотын холбогдох байгууллага нэгжийнхэн болон Хятад улсын дотоод, гадаадын аж ахуйн нэгжийн төлөөлөгч зэрэг 150 гаруй хүн тус ёслолд оролцлоо.

Бараа бүтээгдэхүүний дэлгэн борлуулах  яармагийн төслийг танилцуулах хуралд ОХУ-ын Чита хотын аж ахуйн товчоо, ОХУ-ын БНБУ-ын Үйлдвэр худалдааны нийгэмлэг, Монгол Улсын Үйлдвэр худалдааны нийгэмлэгийн Дорнод аймгийн салбар нийгэмлэг, Өвөр Монголын Манжуур хотын Засгийн газар, Хайлар дүүргийн захиргаа, Өргөнө хотын Засгийн газар, Зэлэн-айл хотын Засгийн газраас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид Хятад, Орос, Монгол гурван улсын газар орны аж ахуйн давуу тал, гол төсөл болон хамтын ажиллагааны чиглэлд нарийн танилцуулга хийв .

Бараа бүтээгдэхүүнийг дэлгэн борлуулах үзэсгэлэнгийн төслийг танилцуулах хуралд Бээжингийн Дяоюйтай хүнсний биологийн шинжлэх ухаан техник мэргэжлийн ХК, Харбинь төмөр замын грүпп, Хятад улсын Газрын тосны Дачин тамсагийн ХХК, Бээжингийн Мэнгэ Шинжлэх ухаан техник мэргэжлийн компани, Бээжингийн уламжлалт идээ ундааны менежментийн ХК, Хөлөнбуйр хотын Зүүн хойдын Фүфэнн биологийн шинжлэх ухаан техник мэргэжлийн ХК, Өвөр Монголын Яиньхүйбао арилжаа худалдааны ХК зэрэг Хятад улсын дотоодын нэрт аж ахуйн нэгжүүд, Оросын Байгал уул уурхайн групп, Монгол Улсын Ашид ХК болон Хөлөнбуйр хотын аж ахуйн нэгжийн төслийн гэрээ хэлэлцээр тогтов. Тус удаагийн гэрээ тогтсон төсөл нь уул уурхайн гаралт болон газрын тосны нээлт, модон материалыг гүнзгий боловсруулах, махны төрөл болон усан гаралтын бүтээгдэхүүний импорт, сурган хүмүүжлийн багаж хэрэгсэл болон багшийн эгнээний хамтын ажиллагаа, машин унааг гадаадаас импортлох зэрэг олон цар хүрээг хамарчээ.  

Үүнд: Хятад, Оросын гэрээ хэлэлцээр тогтсон 12 төсөл, санамжын гэрээ хийсэн норм 6.17 тэрбум юаньд хүрч, хятадын тал “Бүс ба зам” дагуух усл оронтой 2 хамтын ажиллагааны төсөлд тохиролцож, санамжын гэрээ хийсэн норм 530 сая юаньд хүрчээ.  

Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйр хот нь гадаадтай чөлөө харилцаа байгуулах ба хамтын ажиллагаа хийхээр идэвхтэй хичээн ажилласнаар гадаад харилцааны цар хүрээ нь тасралтгүй өргөжиж, агуулга нь гүнзгийрч, аж ахуй хамтын ажиллагаа нь их үр ашигтай болов. Дараагийн шатанд шинэ цаг үеийн Хятад, Оросын бүх талын бодлогын хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болон Хятад, Монголын бүх талын бодлогын түншлэлийн харилцааны удирдлагаар Хөлөнбуйр хот шилдэг сайн худалдааны орчинг идэвхтэй буй болгож, төслийн агуулгыг тасралтгүй өргөжүүлэн, гэрээ хэлэлцээр хийсэн талуудын хамтын ажиллагааны төслийн эрт нэгэн өдөр ашиглалтанд орж хэрэгжин үр ашигтай болгохыг тал бүрээр дэмжих болно. Мөн Хөлөнбуйр хотын нээлттэй хэлбэрийн аж ахуйн чанар сайтай хөгжлийг баттай сайжруулахаар төлөвлөж байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Хөлөнбуйр Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:4099
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой