Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Боомтоор нэвтрүүлэх хүчин чадлаа дээшлүүлж байна

Энэ онд багтаан экспорт, импортын хяналт удирдлагын бичиг баримтыг вэб хуудсанд бүрдүүлэх зорилтыг биелүүлэх боломжтой.

    Бээжин хотноо Хятадын гаалийн ерөнхий газрын орлогч дарга Ху Вэй энэ сарын 02-ны өдөр мэдэгдэхдээ:

- Энэ онд багтаан экспорт, импортын хяналт удирдлагын бичиг баримтыг вэб хуудсанд бүрдүүлэх зорилтыг биелүүлэх боломжтой. Ийнхүү төлөвлөснөөс нэг жилийн өмнө урьдчилан биелүүлж байна гэсэн байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр өдгөө Хятадын экспорт, импортын явцад бүрдүүлэх шаардлагатай хяналт удирдлагын бичиг баримтууд өмнө нь 86 байснаас 46 хүртэл буурчээ. Онцгой шаардлагатай 4 төрлөөс гадна бусад бүх төрлийн бичиг баримтыг цахим хуудсаар шалгаж хянах боломжтой болсон байна. Сүүлийн үед Хятадын олон байгууллага хамтран "Боомтоор нэвтрүүлэхийг хялбарчлах түвшнийг дээшлүүлэх тухай мэдэгдэл" гаргаж, бүрдүүлэх бичиг баримтыг цөөлж, боомтоор нэвтрүүлэх үр ашгийг дээшлүүлсэн.

07-р сарын 03-нд Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн төрийн бодлогын тухай мэдээ нийтлэх хуралд Хятадын Гаалийн ерөнхий газрын орлогч дарга Ху Вэй:

- Бичиг баримтуудыг хялбарчлах талаар 2 арга хэмжээ дурдаж, шат дарааллыг цомхтгон, боомтоор нэвтрүүлэх үр ашгийг нэмэгдүүлэх талаар 4, боомтын мэдээлэлжүүлэлтийн түвшнийг дээшлүүлэх тухай 2, боомтоор нэвтрүүлэх зардлыг багасгах 2 арга хэмжээг тус тус хэрэгжүүлнэ гэж танилцуулсан байна.

Тэрээр мөн:

- Энэ онд багтаан Гаалийн ерөнхий газар холбогдох байгууллага, орон нутгийн захиргаатай хамт "ногоон гарц"-ыг ажиллуулж, Хятад, Вьетнамын хилийн боомт, Хятад, Казахстаны хил дэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарц зэрэг багтаж байна. Мөн Хятад, Оросын хилд улам олон "ногоон гарц" ажиллуулах ажлыг түлхүү ахиулна. Боомтын бизнес эрхлэлтийн орчныг сайжруулах арга барил нь энэ оны гадаад худалдаанд идэвхтэй нөлөө үзүүлсэн.  Ерөнхийдөө оны эхний 05-р сард экспорт, импортын худалдаа тэнцвэртэй, тогтвортой өсөлтийн байдлаа хэвээр хадгалж, худалдааны бүтэц үргэлжлэн сайжирч, зах зээл олон туйлт болох ахиц нэлээд урагштай болж, гадаад худалдааны экспорт, импорт тогтвортой чанаржсан юм. Орон нутгийн байдлаар авч үзвэл гаалийн бүртгэлийн дагуу зарим муж, хотын боомтын экспорт, импортын тээвэрлэлтийн хэмжээ илэрхий нэмэгдлээ. Ялангуяа, Тяньжиний боомтын импортын тээвэрлэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46.5 хувиар нэмэгдсэн гэж мэдэгдсэн байна.

Энэ удаагийн "Мэдэгдэл"-д тодорхойлохдоо:

- Олон улсын худалдааны "нэг цонх"-ны бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, иргэний агаарын тээвэр, боомт, төмөр зам зэрэг салбартай холбогдон хамтын ажиллагаагаа түргэтгэнэ гэж хэллээ.

Хятадын боомтын үндэсний удирдлагын албаны дэд дарга Дан Инжие энэ тухайд:

- Нэг. иргэний агаарын тээвэр, боомт, төмөр зам зэрэг салбартай холбогдон хамтын ажиллагаагаа түргэтгэж, зах зээлийн гол цогцод боомтоор нэвтрэх ложистикийн ‘Нэг цэг’-ийн мэдээлэл үйлчилгээ үзүүлнэ. Хоёр. Гол ажил төрлийн ашиглалтын хүчин чадлаа нэмэгдүүлж, оны эцсээс өмнө гол ажил төрлийн ашиглалтын хэмжээг 100 хувьд хүргэхийг бүх талаар биелүүлнэ. Мөн "Бүс ба зам", олон улсын газар, тэнгисийн худалдааны шинэ зам сувгийн бүтээн байгуулалтын эргэн тойронд, олон улсын солилцоо хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох ‘Нэг цонх’-ны үйлчилгээг түгээж, гадаад орнуудтай энэ талаар саадгүй холбогдохыг улам идэвхжүүлнэ гэж хэллээ.

Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:2677
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой