Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Шингэн үсийг өтгөн, хөвсгөр харагдуулах арга

Өтгөн үстэй бүсгүйчүүд үсээ шингэн харагдуулахыг хүсэж индүүдэх, шулуун хими хийлгэх зэрэг арга хэмжээг авдаг.

     Харин шингэн үстэй хүмүүс хэрхэн үсээ хөвсгөр болгохоо сайн мэдэхгүй төөрөлдөх нь бий. Тэгвэл бид танд үсээ өтгөн, хөвсгөр харагдуулах энгийн аргуудыг зааж өгье. 

1. Үсээ хажуу тийш нь хуваа

Хэрвээ та хөвсгөр үстэй мэт харагдахыг хүсэж байвал үсээ голоор нь биш, хажуу тийш нь эсвэл зиг заг хэлбэрээр хувааж самнаж байгаарай. 

2. Хөнгөн начёс хий

Гэхдээ самаар хийдэг начёсыг мартах хэрэгтэй шүү. Энэ нь хиймэл бас загварлаг бус харагддаг. Тиймээс үсээ илүү хөвсгөр болгохын тулд шүдний сойз ашиглах хэрэгтэй юм. Мөн зөвхөн үснийхээ угийг самнаж начёс хийх нь зүйтэй.

3. Зөвхөн угандаа л шампунь түрх

Та үснийхээ угаас үзүүр хүртэл нь шампунь түрхвэл үсний үзүүр чинь хуурайшиж яг л мод шиг харагдах болно шүү. Тиймээс үсээ угаахдаа зөвхөн угандаа шампунь түрхэж байгаарай.

4. Үснийхээ үзүүрт л ангижруулагч түрхэх хэрэгтэй

Ангижруулагч нь үсийг хүндрүүлж өгдөг учир угандаа түрхвэл үс тань хөвсийхгүй, налчийхаас гадна амархан тослогтож, хиртэх болно.

5. Толгойгоо доош харуулж үсээ хатаа

Хэрвээ та үсээ хөвсгөр харагдуулахыг хүсэж байвал дээрээс нь доош самнаж шулуунаар нь хатаах хэрэггүй. Харин толгойгоо доош харуулж, сэнсээ уг руугаа чиглүүлээрэй. Энэ нь шингэн үсийг өтгөн харагдуулдаг нэгэн төгс арга юм.

6. Богино үсний засалтыг сонгоорой

Урт шингэн үс нь ихэнхдээ налчийх дуртай байдаг. Харин богино үс засалт нь үсийг илүү хөвсгөр харагдуулдаг аж.

7. Танд ууссан тайралт хэрэгтэй

Хэрвээ та үсээ богиносгохыг хүсэхгүй байгаа бол давхраат буюу ууссан тайралт хийлгээрэй. Өөрөөр хэлбэл, үс тань дээд хэсгээсээ богиносож доошоогоо уртсах ёстой гэсэн үг юм. 

8. Хөвсгөр харагдуулах будалт хийлгээрэй

Шингэн үстэй хүмүүст нэг өнгөөр дагнаж үсээ будуулах зохимжгүй байдаг. Тиймээс та сорлох эсвэл уусгалттай будалт хийлгэх нь зүйтэй.

9. Үс арчилгааны зөв бүтээгдэхүүн сонго

Хэрвээ та шингэн үстэй бол үсээ хэлбэрт оруулахад зориулсан үсний тос, гельнээс татгалзаарай. Харин түүний оронд зөөлөн хөөс, спрей хэрэглэж байхыг зөвлөж байна.

10. Үс хэлбэрт оруулагчийг бага хэмжээгээр ашиглах

Өөрийнхөө үсний онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгосон ч их хэмжээгээр хэрэглэх шаардлагагүй. Бага зэргийг л ашиглахад болно.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:2359
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой