“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Ши Жиньпин дарга Бангладешийн Ерөнхий сайдтай уулзав

Дарга Ши Жиньпин Бангладешийн Ерөнхий сайдтай уулзлаа.

      Бээжин хотод энэ сарын 05-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина Вазедтай уулзлсан байна. Ши Жиньпин дарга:

- Хоёр тал уламжлалт найрамдлаа бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааны хөгжил, хамтын хөгжилд хүрэхийн төлөө хичээн ажиллах ёстой юм гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин уулзалтын үеэр:

- Хятад, Бангладеш бол уламжлалт найрсаг хөршүүд. 2016 онд би эрхэм улсад төрийн айлчлал хийж, ерөнхий сайд эрхэм хатагтай тантай хоёр орны харилцааг стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болгон дээшлүүлж, хоёр талын солилцоо, хамтын ажиллагааг шинэ үе шатанд гаргаж, өөр өөрийн улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд эрчтэй түлхэц өгч, хоёр ард түмэнд илүү их үр өгөөж хүртэнэ хэмээн санал нэгтэй үзсэн юм гэж хэлсэн байна.

Ерөнхий сайд Хасина Вазед:

 - ХКН байгуулагдсаны 98 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэж байна, өнөөдрийн Хятад улс Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны удирдлага дор асар их ололт амжилтад хүрч буйд баяртай байна. Бангладеш улс хоёр орны дээр үеийн удирдагчдын үүсгэн байгуулсан Бангладеш, Хятадын найрсаг харилцааг эрхэмлэн дээдэлж, нэг Хятад улсын бодлого баримтлах бөгөөд Хятад улсын урт хугацаанд эрхэм нандин дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархаж байна гэж хэлсэн байна.

Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:2395
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой