Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Монгол Улсын сэтгүүлчид Ордос хоттой танилцлаа

Монгол Улсын сэтгүүлчид Ордос хоттой танилцлаа

   Хятад, Монголын хэвлэл мэдээллийн Х форумд оролцсон Монгол Улсын төлөөлөгчид гишүүд сэтгүүлчид 07 дугаар сарын 05-ны өдөр Ордос хот, Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүс, Хияа суурин, Хияа багшийн дүүрэг, Ордос музейтэй танилцсан билээ.

                   Ордос хот

    Ордос хот ӨМӨЗО-ны баруун өмнөд хэсэгт байрлах бөгөөд баруун хойд зүүн 3 талаараа Хатанголд хүрээлэгдэн, өмнө талаараа Шаньши, Шааньши, Ниншя зэрэг муж ӨЗО-той хөршилдөг. Уг хот нь дэргэдээ 7 хошуу 2 дүүрэгтэй. Нийт нутаг дэвсгэр нь 87000 км, нийт 2.07 сая хүн амтай.

Ордос хот нь өнө эртний түүхтэй, хүн төрөлхтөний соёл иргэншил үүссэн газар нутгийн нэг. Тэртээ 70,000 жилийн өмнө, эртний Бортохой хүмүүс энд аж төрж, Шя, Шан, Чүньчю тэрчлэн Хань, Тан, Сүн олон мянган жилийн явцад, умардын хэдэн арван аймаг холбоо, үндэстэн угсаатан ан агнаж, нүүдэллэн аж төрж байснаа, Мин улсын дунд үеэр, монголчуудын Ордос аймаг Бортохойд нутагласнаар, Ордос хэмээн нэрлэх болов. Ордос нь соёлын өвөөр баян, эртнээсээ олон төрлийн соёл цэцэглэн хөгжиж, олон үндэстэн уусалцан оршиж, олон үндэстэн гэрэл цацарсан Салаа усны соёл, хүрэл соёл, Бортохой соёл, тал нутгийн соёл болон Монгол Юаний соёлын хамтаар бүтээж, Чингис хааны тахилга нь сүртэй бөгөөд учир битүүлэг, Ордос хурим нь баян тансаг, Ордос нутгийн богино ардын дуу, манхны аялгуу, гүр дуу нь алдар цуутай, аль эртнээсээ алдартай дуу бүжгийн далай гэлцдэг. Ордос бол байгалийн баялаг төвлөрсөн нутаг, илрэл мэдрэгдсэн орд 50 гаруй төрөл, нүүрс, байгалийн хийн нөөц нь бүх Хятадын 1\6 болон 1\3 хувийг эзэлдэг, төрийн 14 том нүүрсний бааз, 9 том нүүрс цахилгааны бааз болон 4 орчин үеийн нүүрс химийн аж үйлдвэрийн үлгэр жишээ бүсийн нэг болно. Ямааны ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрлэл бүх Хятадын 1\3, дэлхийн 1\4 хувийг эзэлдэг, Хятадын ямааны ноолуурын төв, дэлхийн ямааны ноолуурын аж үйлдвэрийн төв болно. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн турш, Ордос хот нь намын үндэстний бодлогын харгалзал доор, үндэстэн бүхний ард түмэн харилцан туслалцаж, чармайн тэмцэж, эв нэгдэн, хамтаар цэцэглэн хөгжсөн тансаг ялалтыг байгуулж, 2018 оны эдийн засгийн нийт хэмжээ 376.32 тэрбум юань, нэг хүнд ногдох ҮНБ 180 мянган юаньд хүрсэн нь бүх Хятадын 333 аймгийн шатны хотуудын 59-р болон 3-р байрыг эзэлж, 2007 оноос дараалан 12 жил Өвөр монголыг дагуулан хөгжсөн байна. Бүх Хятадын соёл иргэншилт хот, төрийн эрүүл мэндийн хот, төрийн ойн хот, бүх Хятадын нийгмийн удирдлагыг цогцолбороор зассан шилдэг хот гэсэн олон яруу алдрыг хүртсээр байна.

Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүс

Чингис хааны огоны аялал жуулчлалын бүс нь Ордос хотын Эзэнхороо хошууны Алтанширээ сумын Баянсангийн хөх талд оршдог бөгөөд эзлэх нутаг дэвсгэр нь 10 кв км, эзэмших нутаг дэвсгэр нь 80 кв км. түүх соёлын бүс, тахилгын соёлын бүс, зан заншлын соёлын бүс, тал нутгийн аялал жуулчлалын бүс, амралт цэнгүүний бүс гэсэн 5 чадавхитай үйлчилгээнй бүстэй. Аялал жуулчлалын бүсэд, түүхийн дурсгалт зүйл болон аялал жуулчлалын цэг 34 байна. Энд Чингис хааны тахилгын соёл, тал нутгийн нүүдлийн соёл, Ордосын зан заншлын соёл, монголын үндэстний ордны соёл гэх мэт байдаг.

 

Хияа суурин

Ордосын тал нутгийн торгоны замын соёлын аялал жуулчлалын баазын төв нь тал нутгийн торгоны замын Хияа суурин болно. Хияа суурингийн төслийн эзлэх талбай нь 21.8 га, барилгын эзлэх талбай нь 100,000 кв м, үүнд Ордос хороолол, Монгол зан үйлийн парк, худалдааны зах, Шааньши зан үйлийн гудамж, Ши-Ань хороолол, Шаньши хороолол, Бээжин хороолол, Иргэн улсын үеийн хороолол, Хотон хороолол зэрэг талын торгоны зам дагуугийн адил бус чадавхитай бүс байдаг байна.

Хияа багшийн дүүрэг

Хияа багшийн шинэ бүсийг байгуулахдаа өндөр стандартаар төлөвлөж, бүтээн байгуулахаар зарчим болгож, 50 жилд хоцрохооргүй байхаар хийжээ. Шинээр байгуулагдсан тус дүүрэг нь Ордос хотын улс төр, соёлын төв болох бөгөөд нийт талбай нь 352 кв.км байж, нийт барилгын талбай нь 32 кв.км байна. Тус дүүрэг нь өмнө нь Чиншань дүүрэг нэртэй байсан бөгөөд 2004 оны 5 дугаар сард Хияа багш шинэ дүүрэг гэж өөрчилжээ. 2004 оноос бүх талаас хөгжүүлж байгуулсанаар шинэ бүсийн хотын чанар чансаа, дүр төрх ихээхэн дээшилж, нийгэмчилсэн үйлчилгээний барилга байгууламжийн бүтээн байгуулалт шинэ ажилтанд хүрч, соёл иргэншилт хотын дүр төрхийг харуулжээ. 2011 оноос эхлэн хүн ард тус дүүрэгт ихээр нүүн орж суурьшсан байна.

Энэ дүүрэгт цахилгаан эрчим хүчний талаар 220 квт-ын трансформаторын төсөл болон хойд бүс, Хуатай зэрэг 110 квт-ын трансформаторын цахилгаан станц, иж бүрэн сүлжээний төслийг хэрэгжүүлсэн бөгөөд “Цахилгааны хос эх сурвалж, хос шугам”-тай цахилгаан хангах систем хийж, нам захиргааны төв байр, соёлын ордон, цэнгэлдэх хүрээлэн, дулаан үүсгүүрийн үйлдвэр, эмнэлэг, одот зочид буудлууд цахилгаан хангах тусгай шугамтай болжээ.

Ордос хотын өмнөд хэсгийн Ордос хотын намын хороо, ардын захиргаа байрладаг төв болно. Тэр нь Ордос хотын улс төр, соёл, санхүү, шинжлэх ухаан боловсролын төв бөгөөд тоноглол боловсруулах бааз, суудлын машин үйлдвэрлэлийн бааз, мөн бүх Хятадын анхны хотын нэрээр нэрийдсэн 4A зэрэглэлийн аялал жуулчлалын бааз болно.

Ордос музей

Ордос музей нь 2006 оны 5-р сарын 26-ны өдөр баригдаж эхэлсэн бөгөөд 2012 оны 5-р сарын 18-ний өдөр албан ёсоор үзэгчдэд төлбөргүй үйлчилж эхэлсэн байна. 2017 онд төрийн нэгдүгээр зэрэглэлийн музей болов. Ордос музей бол Ордос хотын том оврын цогцолбор музей болно. Ордос нутгийн шилдэг түүх соёлыг хамгаалж өвлөхөөр зорилго болгосон, түүхийн дурсгалт зүйлийг цуглуулах, хадгалах, судлах, харуулах, боловсрол олгох, үйлчилгээ хангахыг уялдуулсан музей болгон бүтээн байгуулахаар зорьж байна. Барилгын эзлэх талбай нь 41227 кв м. 7 мэргэжлийн үзэсгэлэнгийн заалтай, заалын нийт талбай нь 14,000 кв м.  Одоогоор музейд түүхийн дурсгалт зүйл 18681 ширхэг (ком), үүнд түүхийн үнэт дурсгалт зүйл 936 ширхэг (ком) ( нэгдүгээр зэрэглэлийн түүхийн дурсгалт зүйл 61 ширхэг/ ком, хоёрдугаар зэрэглэлийн түүхийн дурсгалт зүйл 234 ширхэг/ком, гуравдугаар зэрэглэлийн түүхийн дурсгалт зүйл  599 ширхэг/ком, үнэт чихмэл, чулуужмал 42 ширхэг / ком). 4 үндсэн үзэсгэлэнтэй: “Ордос палеонтологийн чулуужмалын үзэсгэлэн”, “Ордосын нэвтэрхий түүхийн үзэсгэлэн”, "Ордосын монгол үндэстний түүх, соёлын үзэсгэлэн", "100 жил·Ордосыг гэрчлэх нь" Ордос хотын ой санамжийн үзэсгэлэн ".

Морины сургуулилтын тоглолт

Хөтөлбөр нь эмээл дээр зогсон мэндчилгээ хийх, моринд дүүжлэгдэх, морин нуруунд дээш харах, давхиж яваа моринд бие эргэх, ганц хөлөөр дөрөөлөх, хажуу талаар тонгорох, дөрөөнд бие нуугдах, моринд харайх, морьтой зэргээр давхих, морин нуруунд зогсох, тонгорох, нэг морин нэг хүн, олон хүн олон моринд, морь унаж сур харвах гэх мэт сургуулилтыг оролцуулна.

 

Зохиогч:Х.АРВИНТАЛ
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:2484
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой