Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Өвөр Монгол орон хил дамнасан аялал жуулчлалын шинэ эринийг угтаж буй

Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын яамны сайд нарын IV удаагийн хурал 06-р сарын 23-ны өдөр Өвөр Монголын Улаанцав хотод нээгдэв.

        Таван өдрийн хугацаатай үргэлжилсэн тус үйл ажиллагаагаар гурван тал "IV удаагийн Хятад, Орос, Монгол гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хурлын чухал товч тэмдэглэл”-д хамтдаа гарын үсэг зурж, цаашдын хөгжлийн тухай санал бодлоо солилцож хамтдаа санал нэгдсэн байна. Гурван тал харилцан зугаацаж байгаа жуулчдын тоо жилээс жил нэмэгдэж буй байдал, Хятад, Орос, Монголын Засгийн газрын аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа, гурван улсын бүс нутгийн ба хил хязгаарын хоорондох хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байхаа илэрхийлсэн байна. Дараагийн шатанд гурван улсын хил хязгаарын хотын аялал жуулчлалын ерөнхийлөн засах түвшнийг дээшлүүлж, аялал жуулчлалын аюулгүй байдлын баталгааны махенизмыг бий болгох боломжийг судлах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар чансаагаа дээшлүүлэн, хил дамнасан аялал жуулчлалын шугам нээхийг дэмжих болно. Мөн дэд бүтэц, суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтын харилцан холбогдон, харилцан нэвтрэлцэхийг цаашид чангатган солилцоо, хамтын ажиллагаанд ашигтай арга бодлогыг дэмжинэ. "Түмэн газрын цайны зам”-ын олон улсын аялал жуулчлалын брэнд тэмдгийг үргэлжлэн хамтдаа цогцлоон бий болгох, түүнийхээ үндсэн дээрээ аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа нягтруулж, гурван тал аялал жуулчлалын танилцуулга хийх, аялал жуулчлалын үзэсгэлэн хийх үйл ажиллагааг дэмжинэ. 2019 оны Оросын Санкт-Петербургт болох НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын зохион байгуулалтын 23-р бүх гишүүдийн хурлыг дэмжих талаар бодитой хэлэлцэн зөвшилдсөн байна.

Энэ удаагийн их хурал бол Хятад, Орос, Монгол гурван улсын боловсон харилцаагаа өргөжүүлэх харилцан туршлага солилцох чухал арга барил юм. Басхүү Өвөр Монголын "Бүс ба зам" ба "Хятад, Монгол, Оросын аж ахуйн корридор”-ыг хамтдаа байгуулахад оролцох чухал аз тохиол болно. Сүүлийн жилүүдэд манай Өвөр Монгол орон Орос, Монголтой хөршилж буй орон байрын давуу талаа бүрэн өнгөжүүлж, гадаадтай аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэн, Орос, Монгол улсын олон газар оронтой хамтран ажиллах харилцаа байгуулж, Хятад, Орос, Монголын " Түмэн газрын цайны зам" олон улсын машин тэрэг өөрөө жолоодон зугаацах, "Хөлөнбуйр•Улаан-Үд" хүнсний амталгааны аялал, "Нөхөрлөл• энх тайван• залуу элч” Хятад, Орос, Монголын хүүхэд, залуучуудын зуслангийн аялал зэрэг цуврал аялал жуулчлалын үйл ажиллагаа зохион байгуулж, 21 зурвас хилийн аялал жуулчлалын шугамыг нэвтрүүлсэн. "Ордос — Иркутск” чиглэлийн аялал жуулчлалын нислэг, "Манжуур — Сибирь нэрэмжит", “Эрээн хот нэрэмжит” зэрэг аялал жуулчлалын тусгай галт тэргийг нэвтрүүлж, баг хамт олноороо зугаацахад харилцан визгүй зорчих байдлыг аажмаар бүрдүүлж, Хятад, Орос, Монголын гурван улсын аялал жуулчлалын зам шугамыг улам саадгүй болгов. 2018 онд Өвөр Монгол орон Оросын жуулчдыг давхардсан тоогоор 780 мянган удаа, Монгол Улсын жуулчдыг давхардсан тоогоор 950 мянган удаа хүлээн авч, тус бүр бүх Хятад улсын хүлээн авсан хэмжээ 33 ба 50 хувьд хүрч, Орос, Монголын жуулчдын сонирхлыг татах Хятад улсын чухал газар орон болсон байна. Үүний зэрэгцээ аялал жуулчлал нь өдрөөс өдөр Хятад, Орос, Монголын ард түмний харилцан ойлголцох, нөхөрлөлөө зузаатгах чухал тээвэрлэгч болж буй.

 

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:2777
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой