”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

​Шинэ цаг эриний Хятад, Оросын харилцааны хөгжлийн тухайд хэлэлцэв

​Шинэ цаг эриний Хятад, Оросын харилцааны хөгжлийн тухайд хэлэлцсэн байна

     “Шинэ цаг эриний Хятад,Оросын иж бүрэн стратегийн түншийн харилцаа ба Хятад, Оросын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой” олон улсын хурал 07-р сарын 06-нд Бээжин хотноо боллоо.

Хятад, Оросын зуу гаруй судлаачид хуралд оролцсон шинэ цаг эриний Хятад, Оросын харилцааны хөгжлийн замналын тухай хэлэлцэж, Хятад, Оросын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэсэн байна.

Саяхан Хятад, Оросын удирдагчид, шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлж, хоёр орны харилцааг шат ахиулан, хамтдаа өндөр түвшний хоёр орны харилцааны шинэ эрхийг нээсэн байна. Үүний тухай Хятад, Оросын судлаачид хэлэхдээ, дэлхийд зуун жил тохиолдоогүй өөрчлөлт хувиралт тулгарч байгаа өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Оросын харилцааг шат ахиулах нь түүхэн ач холбогдолтой гэсэн байна.

Хуралд оролцсон судлаачид: - Хятад, Оросын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн бэлгэ тэмдгийн чанартай шинэ эхлэл юм. 70 жилийн түүхэн замналд Хятад, Оросын харилцаа хоёр орны ашиг сонирхолд нийцсэн замыг хайж олсноор зогсоогүй дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжсээр ирсэн билээ. Өнөөдрийн Хятад, Оросын харилцаа их гүрний харилцаанд үлгэр жишээ болж байна гэж мэдэгджээ.

Хоёр орны судлаачид санал нэгтэйгээр Хятад, Оросын харилцаа эрүүл хөгжиж байгаагийн шалтгаан нь хоёр тал бие биеийнхээ сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, амин чухал ашиг сонирхлыг харгалзан, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, эдийн засгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаагаа байнга өргөжүүлэн соёл иргэншлийн ялгаа зөрөөгөө харилцан хүндэтгэсээр ирсэнд оршино гэж илэрхийлсэн байна.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:2800
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой