Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хоёр нутгийн Улаанмөчирийн хамтарсан тоглолт олны таашаалд хүрч байна

Хоёр нутгийн Улаанмөчирийн хамтарсан тоглолт олны таашаал хүрч байна.

    Хянган аймгийн Жалайд хошууны Улаанмөчирийн уран сайханчид саяхан алс холын Урадын Дунд хошуунд хүрч, тус хошууны Улаанмөчирийнхэнтэй хамт Урад нутгийн зон олон түмэнд гайхалтай сайхан тоглолт сонирхуулав. Тэд нийгэм хороолол, аж ахуйн нэгж, сургууль, мал маллах орны овооны тахилгын наадам зэрэг газруудад хүрч нийт найман талбай тоглолт хийн, үзэгч түмнээ баярлуулсан байна.

Жалайд хошууны Улаанмөчирийнхэн тусгайлан бэлтгэсэн холбоо “Магтаал дуу, намын хайрыг магтан дуулах”, уртын дуу "Баянцагаан”, дөрвөн хүний найрал дуу “Тэнгэр ивээсэн Жалайд” зэрэг орон нутгийн онцлогтой гоц сайхан тоглолтоороо тухайн газрын олон түмний халуун таашаалыг хүртэв.

Малчин Буяндэлгэр:

- Энэ өдөр хоёр Улаанмөчирийн хамтарсан тоглолтыг сонирхоод сэтгэгдэл маш өндөр байна, Онцгойлон Жалайд хошууны Улаанмөчирийн холбоо маш гоё санагдсан. Хэдийгээр манай энд ч холбоо байдаг боловч газар газрын холбоо адилгүй. Жалайд нутгийн холбоо үнэхээр сайхан  гэж сурвалжлагчтай ярьсан юм.

Жалайд хошууны Улаанмөчирийн дарга Бао Жюньже:

- Энэ удаа Урадын Дунд хошуунд ирж солилцооны тоглолт хийгээд маш ололт амжилттай, өндөр сэтгэгдэлтэй байна. Тухайн нутаг усны ард түмэн бидийг халуун дотноор угтан, тоглолтыг маш өндөр үнэлсэн. Бид ч тухайн газрын ардын зан үйл болон ардын урлагийг сонирхоод маш олон зүйлийг сурлаа. Харьсныхаа дараа Урад нутгийн шилдэг сайхан дуу урлагийг нутгийнхаа ард түмэндээ тоглон үзүүлж, сонирхуулахаар хичээл зүтгэл гаргана гэж ярьлаа.

Урадын Дунд хошууны Улаанмөчирийн дарга Баяс:

- Тус удаагийн солилцооны ажиллагаа маш утга учиртай, олны санаанд их нийцсэн юм. Манай Улаанмөчир үргэлжлэн хөгжихөд заавал иймэрхүү солилцооны ажиллагааг илүүхэн өрнүүлэх шаардлагатай. Солилцооны тоглолт олон түмэнд адил бусын урлагийг сонирхуулж чадахаар үл баран, Улаанмөчирийн уран сайханчдын уран бүтээлийг баяжуулж, ур чадварыг нь улам дээшлүүлж чадна. Мөн ганц Улаанмөчир нэг удаагийн том хэлбэрийн үдэшлэгийг зохион байгуулахад хүчин мөхөсдөж байдаг. Хэрвээ хоёр, эсвэл хэдэн Улаанмөчир хамтарвал их олон зүйлийг биелүүлж чадах болно гэж ярьж байлаа.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:705
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой