”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өвөр Монгол 800 шахам жилийн турших монгол уран зохиолыг анх удаа системтэйгээр эмхэтгэн хэвлэв

Өвөр Монгол орон 800 шахам жилийн турших монгол уран зохиолыг анх удаа системтэйгээр эмхэтгэн хэвлээд байна.

      ӨМӨЗО-ны соёлын эрдэмтэн нарын 9 жилийн хугацаа зарцуулан байж  эмхэтгэн цуглуулж хэвлүүлсэн "Монгол үндэстний эрт эдүгээгийн уран зохиолын дээж (20 боть)” сүүлийн өдрүүдэд уншигчидтай албан ёсоор золгов. 

Мэдээгээр энэ бол Өвөр Монголын 800 шахам жилийн турших монгол үндэстний уран зохиолын бүтээлийг анх удаа системтэй эмхэтгэн гаргаж байгаа явдал юм. Эмхэтгэн оруулсан зохиол бүтээлийн он жилээс авч үзвэл монгол үсэг бичиг бий болсон МЭ-ний 13-р дугаар зууны дөчөөд оноос 2008 он хүртэлх хугацааг хамарсан байна. 

       " Хятад улсын хэвлэлийн фондын төсөл”-д жагсаагдсан энэхүү том хэлбэрийн бүтээл нь "Шидэт үлгэр • домгийн боть”,  "Ерөөл магтаал, тарни, даллага урилгын үг, тахилгын үг”,  "Урт туульсын боть”, "Дунд богино туульсын боть”, "Аман үлгэрийн боть” зэрэг 20 ботиос бүрджээ. Үүнд, ардын аман зохиол 8 боть, бичгийн уран зохиол 12 боть бий. Цуврал зохиол бүтээл нь эртнээс эдүгээ болтлэх монгол үндэстний уран зохиолын зүйл зүйлийн стилийг хамарч, агуулгаар өргөн дэлгэр, өргөн цаг хугацааг хамарсан монгол үндэстний уран зохиолын шилдэг бүтээлийн нэг удаагийн төвлөрсөн үзэсгэлэн болно.

2010 онд эхлүүлсэн энэхүү төсөл нь урьд хожид материал эрж хайх, цуглуулах, шилэн сонгох, эмхэтгэх, буулган бичих, найруулан зохиох,  зүүлт хийх зэрэг 12 зүйлийн ажлын дарааллаар явагджээ. Үүний доторх эртний зохиолын хэсэг ба ардын аман зохиолын хэсгийг эмхтгэх ажил нь Хятад улс, Монгол улс, Орос гурван улсыг хамарч, орчин үеийн бүтээлийг шилэн сонгох ажилд нь Хятад улсын 10 муж орныг хамарсан. Мэдээгээр цуврал бичигт зүйл бүрийн зохиолын төрлөөс сонгон оруулсан шилдэг бүтээлийн харьцаа нь 1/120, 1 /100, 1/50, 1/ 30 зэрэг адил бус харьцаатай байж, хамгийн бага харьцаа нь 1/8 болно. Жишээлбэл, "Урд туульсын боть” нь 480 иж туульс дотроос сонгон гаргасан 62 бүтээлээс бүрдсэн байна.

 Цуврал бичгийн ардын аман зохиолын бүтээл нь монгол үндэстний ард түмний эртнээс аваад эрхэмлэн дээдэлсээр ирсэн нигүүлсэнгүй үнэн сайн сайхны эрэл хөөцөлдөл, байгаль ертөнц, бусад үндэстэнтэй эе найрсгаар харилцах, энх тайвныг эрхэмлэдэг үзэл санааг илтгэсэн байна. Мөн монгол үндэстний элбэг баялаг ардын аман зохиолын өвийг төвлөрүүлэн дэлгэж, монгол үндэстний ард түмний баялаг тансаг дотоод ертөнц, олноос онцгойрсон урлагийн авьяас чадварыг илрүүлэн таниулсан байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:2760
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой