Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Дээлтэй Монгол” наадам боллоо

“Дээлтэй Монгол” наадам боллоо

       Монгол Улс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон “Дээлтэй Монгол” наадмыг 2019 оны 07 дугаар сарын 10-нд 13 дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна.

Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж ирсэн юм.

   Наадмыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан:

- Монгол өв соёлоо хүндлэн дээдэлж, үндэсний дээл хувцсаараа гоён төв талбайдаа хуран цугласан Нийслэл хотын иргэд, оршин суугчид төдийгүй манай улсыг зорин ирсэн зочид төлөөлөгч, аялагч, жуулчид та бүхэндээ “Дээлтэй Монгол” наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол түмний минь түүхийн нэгээхэн хэсэг соёл, ахуй амьдралыг шингээн хөгжиж ирсэн олон үндэстэн, ястны өмсгөл, эдлэл хэрэгсэлтэй ард түмэн билээ бид. Олон мянган жилийн түүхэн хөгжлийн явцад бий болж, үндэстнийхээ язгуур ахуй амьдралын онцлогийг таниулагч, оюун санааны илэрхийлэл болсон зүйл бол яах аргагүй та бидний үндэсний дээл, хувцас юм. Бид үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо агуу түүх соёл, уламжлалынхаа нэгээхэн хэсгийг өвлүүлэн үлдээж, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах өндөр ач холбогдолтой гэдгийг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна. Энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа наадам маань жил ирэх тусам цар хүрээгээ улам тэлж байгаад баяртай байна. Наадмыг зорин ирсэн та бүхэнд талархлаа илэрхийлж, Нийслэлчүүдийнхээ өмнөөс сайн сайхныг хүсэн ерөөе” гэж хэллээ.

“Дээлтэй Монгол” наадмын баярын жагсаалд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргүүд, “Монголын Сурын холбоо”, “Гэрлэх ёслолын ордон” зэрэг албан байгууллагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос, Дээд Монголын төлөөлөл болон иргэд, олон нийт оролцож, Монгол үндэсний хувцас болох дээлний олон янзын загвар, донж маяг, хаад хатдын дээл гоёлоос эхлээд бөө зайрангийн хувцас хуяг, морьтон монголчуудын хувцаслалтыг илэрхийллээ.


 

Зохиогч: С. Саранчимэг, С Урьхан
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:760
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой