Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Монголын сэтгүүлчид Хятадад айлчилж байна

Монголын сэтгүүлчид Хятад улсад айлчилж байна

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монгол Улсын 45 сэтгүүлч БНХАУ-д айлчилж байна. Энэ удаагийн бүрэлдэхүүн долоо хоногийн хугацаанд БНХАУ-ын Бээжин хот, Юннань, Ганьсу мужид очиж, хөдөө аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал, шинэ хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцах юм.
Өчигдөр тус багийнхан Хятадын Хөдөө аж ахуйн яамны удирдлагын институтынхэнтэй уулзаж, БНХАУ-ын ХАА-ын салбарт хийгдэж байгаа ажлууд, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн худалдаа, эргэлт ямар түвшинд хүрсэн тухай мэдээлэлтэй танилцлаа. 2018 онд Монгол Улсаас БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн, ноолуур, самар, амьтны тос зэрэг 339 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлосон бол БНХАУ-аас Монгол Улс руу буудай, чихрийн төрлийн 135 сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортлоод байна. Түүнчлэн БНХАУ-ын талаас 2018 оноос хойш Монгол Улсад хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр 23 төслийг хэрэгжүүлж 2.8 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийсэн байна. БНХАУ-ын хүн амын дотор газар тариалан эрхлэгчид голлох тоог эзэлдэг бөгөөд эдгээр иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн ХАА-н олон бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж хот, хөдөөгийн ялгааг арилгах, дэд бүтцийг сайжруулж тариачдыг боловсролтой болгох, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулж экологийн бүтээгдэхүүн хийхэд онцгой анхаарч байна. Үүний үр дүнд 2018 онд химийн бордоо хэрэглэх хэмжээ буурсан байна. Мөн зургаан жилийн хугацаанд 98 саяд хүрч байсан ядуу иргэдийнхээ тоог 16.6 сая болтол бууруулж чадсан байна. Энэ бодлогыг зөв, оновчтой хэрэгжүүлэхийн тулд хөгжил, эдийн засаг өндөр хотуудаасаа хөрөнгө оруулалт татаж, орон нутгийнхаа дэд бүтцийг сайжруулан ажлын байраар дэмжин системийн хэмжээний ажлыг хийсэн байна. Цаашид ядуурлыг үе шаттай бууруулахад төрийн тогтвортой бодлого, холбогдох хуулиуд чухал гэдгийг БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Лю Лей хэлж байлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм. 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:CCTV
Мэдээ үзсэн:1238
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой