”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Зүтгүүр угаагчийн халуун сэтгэл

Зүтгүүр угаагчийн халуун сэтгэл

        Энэ сарын 08-нд Өвөр Монголын Улаанцав хотод 22 хэмтэй сэрүүн тааламжтай өдөр болж байхад Хятадын Төмөр замын корпорацын Хөххот товчооны Жинин хотын хэсгийн зүтгүүрийн хяналтын тасгийн битүү гараашинд дулааны хэм 50℃ хүрчээ. Энд 52 настай Тянь Жүнгүө хамт ажиллагсадтайгаа зүтгүүр болон эд ангийг угаадаг.

Дотоод шаталтын зүтгүүрийг угаахын тулд хэдэн мянган эд ангийг салгаж, өндөр даралтын усан шүршүүр болон тусгай хусуураар зүтгүүр болон холбогдох эд ангийг нь нарийн угаах хэрэгтэй байдаг гэж тэрээр ажлаа танилцуулсан юм. Харахад усаар угааж буй хэдий ч шүршүүрийн ус шууд халуун уур болж хувиран, хүмүүс дорхноо л хөлөрдөг.

Жинин хотын зүтгүүрийн хяналтын хэсэг нь Хятадын Төмөр замын корпорацын Хөххот товчооны цорын ганц дотоод шаталтын зүтгүүрийн хяналтын хэсэг бөгөөд 5 төрлийн 230 гаруй зүтгүүр Бугат, Жинин, Эрээн хот зэрэг томоохон өртөө болон тусгай шугамын ачаа тээврийн үүргийг гүйцэтгэдэг. Хяналтад орох зүтгүүр болгоныг угааж цэвэрлэх хэрэгтэй байдаг. Энэ хүнд хэцүү ажлыг Тянь Жүнгүө, Янь Шилинь, Ү Жюнь-ин гурвуулхнаа гүйцэтгэж байгаа учраас хэр яаруу байдгийг нь мэдэж болно.

Төмөр замын ахмад ажилчин Тянь Жүнгүө 1990 онд Ланьжөү хотын машин механикийн дээд сургуулиа дүүргээд Жинин хотод ирж дизель, хөдөлгүүрийн түлшний системийг шалгаж засварлах газарт 22 жил ажиллан, дараа нь өөрийн хүсэлтээр зүтгүүр угаах ажил хийж эхэлжээ. Ажил нь хүнд хэцүү байлаа ч Тянь Жүнгүө ажлаараа бахархана. “Галт тэргэнд зүтгүүр хамгийн чухал байдаг. Зүтгүүр угаах ажил харахад амархан ч сэтгэл тавьж ажиллах хэрэгтэй байдаг гэж тэрээр хэлнэ. Угаах тасаг 50 хэмийн халуун боловч төмөр зам, ажил үйлсээ гэсэн түүний сэтгэл бүр ч оргилуун аж.

 

 

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:2189
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой