Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Золбоот залуугийн зоригтой үйлс

Золбоот залуугийн зоригтой үйлс

      Монголчууд эртнээсээ зурж сийлэх, зүйж дархлах, хатгаж урлах зэрэг гар урлалд гарамгай байдаг бөгөөд эдгээр гар урлалаа үе улируулан залгамжилсаар ирсэн. Өвөр Монгол Алшаа аймгийн Баянхотын баруун хот дүүрэгт нэгэн залуу модон дархан байдаг. Түүний нэрийг Цэнгэл гэдэг. Тэр маань өвөг дээдсийнхээ ур авьяасыг сурч уламжлаад монгол гэр, модон авдар хорго, ширээ сандал зэоэг гэрийн аар саар тавилга хэрэглээний зүйлсийг урлан үйлдэж байдаг.

     Цэнгэл сурвалжлагчид: - Би хуучны маягийн нарийн хийцтэй монгол гэр, шинэ маягийн монгол гэр ба Монгол гэрийн дотор бүхүй л эдлэл хэрэгсэл, тавилгыг хийж сурсан юм. Шинэ маягийн монгол гэрийг хүчтэй салхи шуурганд хөдөлж нурахгүй чанарлаг хийхийн тулд урт өргөн нь хоёр метрийн тэгш дөрвөлжин хэлбэртэй ханаа хайрцаглаж хүрээлэн зохиосон юм. Ингэж хийсэн чинь их чанарлаг болж, хичнээн жил хэрэглэсэн ч ханыг нь уг хэвээр нь байлгаж чадсан шүү. Үүнээс гадна, өөрийн гэсэн онцлогтой монгол гэр хийх зорилгоор монгол гэрийн хаалган дээрээ хос уянгыг будгаар бичиж үлдээсэн юм гэж хийж бүтээж яваа ажил үйлсээ танилцууллаа.

Цэнгэл урлаж сийлэх ажлыг хийх тусам уламжлалт соёл урлагтаа улам илүү хайртай болж, урлаж сийлэхдээ шинэ шинэ зүйлийн урлах арга мэргэжлийг сурч судлах дуртай болсон байна. Тэгээд л машин хөрөө, хутга зэрэг багаж хэрэгслээ ашиглан байж, зүйл зүйлийн модон эдлэл хэрэгслийг хийж бүтээгээд өнгө будгаа зохицуулан тансаг сайхан эдлэл хэрэгсэл урлачихдаг.

    Цэнгэл 2017 онд Алшаа аймгийн Баянхотын Хошууд ардын зан үйлийн гудамжинд өрөө түрээслэн “Чандмань соёл урлагийн хөгжлийн ХК” –иа ажиллуулж гүнгарваа, аяганы хорго, авдар зэрэг өнгө будаг нь ялгарам, хээ угалзыг нь нямбай янзалж хөвөөлсөн шинэ, хуучин хэлбэр маягийн хэв намба бүхүй гар урлалын бүтээгдэхүүнээ дэлгэн борлуулж байгаа юм. Мөн ажлын өргөөндөө хэрэглэгчдийн захиалсан модон хэрэгсэл болон хотын байшин асарт хэрэглэхэд зориулалттай эдлэл хэрэгсэл, тавилгын зүйлсийг урлаж хийж буй. Дараа нь бас том хэлбэрийн тэмээн хасаг, том хэлбэрийн морин тэрэг хийхээр төлөвлөж буй тухайгаа сурвалжлагчид дурдсан юм.

Түүний модон гар урлалын бүтээл нь голдуу Алшаа аймаг, мөн Ганьсү муж зэрэг газар  оронд борлуулагдаж олны таашаалыг ихэд хүлээж, жилийн 100-аад мянган юаний цэвэр орлого олдог байна.

Өөрийн ур авьяас, хүч хөдөлмөрөөрөө үндэстнийхээ гар урлалын үйлсэд хичээл зүтгэлээ шингээж яваа зоригтон залуугийн зорьсон үйлс нь батжиж, өөдөө дэвшихийг хүсэн зөгнөе.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Алша Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:1211
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой