”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гурван салбарын хөдөлгөгч хүч Хятад, Монголын харилцааг үсрэнгүй хөгжүүлэв

Гурван салбарын хөдөлгөгч хүчин Хятад, Монголын харилцааг үсрэнгүй хөгжүүлсэн байна.

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин саяхан Синьхуа агентлагийн сурвалжлагчид тусгай ярилцлага өгөхдөө:

- 2014 онд Хятад, Монгол хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулснаас хойш улс төрийн итгэлцэл, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, нийгэм соёлын солилцоо зэрэг энэ гурван салбарын хөдөлгөгч хүч Хятад, Монголын харилцааг үсрэнгүй хөгжүүлэв гэж ярьсан юм.

Элчин сайд Шин Хаймин:

- Хоёр талын дээд давхаргын харилцаа олширч, улс төрийн итгэлцэл тасралтгүй бэхжив. Эдгээр харилцаагаар дамжин хоёр тал стратегийн хэлхээ холбоогоо нэмэгдүүлж байна. Онцгойлон зарим том чухал асуудлаарх Хятадын талын гол ашиг сонирхол болон том чухал анхаарлыг хүндэтгэнэ гэж Монголын тал онцолсноор хоёр талын улс төрийн итгэлцлийг улам бэхжүүлж, Хятад, Монголын харилцаа урт хугацаагаар эрүүл тогтвортой хөгжихөд бат бэх үндэс суурь тавьсан гэж хэллээ.

Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны талаар Шин Хаймин:

- Хятад, Монгол хоёр орон чөлөөт худалдааны гэрээг түргэтгэх талаарх хамтарсан бодит судалгаагаа ахиулж байна. Өнгөрөгч сар, хоёр тал Эрээн ба Замын-Үүд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн тухай Засгийн газар хоорондын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурав. Эдийн засгийн хамтын ажиллагааны уг бүсийг байгуулснаар эдийн засгийн хүчин зүйлийн идэвх чанарыг ихээр ахиулж, хоёр орон давуу талаараа харилцан нөхөхийг биелүүлж чадна. Монголын тал "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй дэмжин оролцож, хоёр тал "Бүс ба зам" санаачилга болон Монголын талын "Хөгжлийн зам" санаачилгыг холбох ажлыг урагшлуулж байна. Хятад улс олон жил дараалан Монгол Улсын хамгийн том худалдааны хамтын ажиллагааны түнш, хамгийн чухал хөрөнгө оруулагч эх үүсвэр орон болон тусламж үзүүлэгч орон болсоор ирсэн юм гэж хэлсэн байна.

Хүмүүнлэгийн салбарын солилцооны талаар Ши Хаймин сайд:

- Хятад, Монголын хүмүүнлэгийн салбарын солилцооны хамтарсан зөвлөл ажлаа амжилттай явуулж, механизмаа тасралтгүй төгөлдөржүүлэн, хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, хоёр талын найрсаг харилцааг урагшлуулах чухал индэр болоод байна. Хятадын шилдэг кино бүлээлүүдийг орчуулан үйлдэж Монгол Улсын телевизээр цацаж, Монголын үзэгчдийн талархал хүлээв. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон Күнзийн институтын Монгол дахь үйл ажиллагаа урагштай явагдаж, олон сургууль Хятад хэлний төв байгуулж, Монголын олон залуус Хятад хэл сурч, Хятад улстай танилцаж байна гэж хэллээ.

Тэрээр: - Хятадын эртний дөрвөн сонгодог уран зохиолоор төлөөлүүлсэн Хятадын шилдэг уран бүтээлүүд Монголд хэвлэгдэж, Хятадын соёлыг сурталчлах чухал зам суваг болоод байна. Энэ жил Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, хоёр тал "БНХАУ, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ"-г шинэчлэн байгуулсны 25 жилийн ой бөгөөд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 5 жилийн ой тохиож байна. Энэ бол хоёр талын харилцааны чухал үе шат юм. Энэхүү боломжоор Хятад, Монголын харилцаа илүү өргөн, илүү гэгээн саруул, илүү сайн сайхан ирээдүйтэй золгоно гэдэгт итгэж байна гэж хэллээ.

Найруулагч:Б.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:2571
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой