”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Урадын Хойд хошууны тэмээн бөмбөгийн баг одтой гялалзаж явна

Урадын Хойд хошууны тэмээн бөмбөгийн баг одтой гялалзаж явна.

     Сүүлийн өдрүүдэд Баяннуур хотын Урадын Хойд хошууны тэмээн бөмбөгийн багйн хориод тамирчин 30 гаруй дулаан хэмийн өндөр халууныг тэсвэрлэн, арван нэг дэх удаагийн бүх улсын цөөн тоот үндэстний уламжлалт спортын наадамд оролцохоор цагтаа амжин бэлдэж байна.

 

 

    Тэмээн бөмбөгийн дасгалжуулагч Таванжин сурвалжилга өгөхдөө:

- Хөдөө бэлтгэл хийж байгаад хошуун дээр ирээд хамтарсан бэлтгэл хийж байна. Долоо хоног шахам бэлтгэл хийгээд 10-аад уралдаанд орохоор явах гэж байна. Ерөнхийдөө бэлтгэлийн байдал их сайн, тэмээд энэ жил тарга хүч сайн авсан, тамирчид бас  цаг завтай, сайн бэлтгэл хийж байна  гэж хэллээ.

Тус хошуу 2005 онд Монгол Улсаас тэмээн бөмбөгийн ур мэргэшлийг оруулан авчирч, арваад жилийн хатуужилтай бэлтгэл болон хайлт судалгаагаар дамжин тэмээн бөмбөгийн салбарт өндөр амжилтад хүрч, Хятад улсын тэмээн бөмбөгийн уралдаанд онцгойрон, тэмээн соёлыг цаашид хөгжүүлэхэд маш чухал үйлдэл үзүүлсэн юм. 2014 онд Урадын Хойд хошууны тэмээн бөмбөг нь улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн төлөөлөх чанартай төрөл зүйлээр үнэлэгдэж, “Хятад улсын тэмээн бөмбөгийн нутаг” гэж нэрлэгдсэн байна. Одоог хүртэл Урадын Хойд хошуу 9 удаа “Олон улсын тэмээн бөмбөгийн урилгын уралдаан”-ыг амжилттай эрхлэн зохион байгуулсан бөгөөд жил болгон Монгол Улсын Олон улсын тэмээн бөмбөгийн аварга шалгаруулах уралдаанд уригдан оролцож байна. Одоо Урадын Хойд хошуу нь нэгэнт 100 шахам малчдаас бүрдсэн 15 тэмээн бөмбөгийн тусгай төлөөлөгч багтай, урьд хожид Монгол Улс, Алшаа аймаг, Шилийнгол зэрэг улс ба аймаг, хотын зохион байгуулсан 100 гаруй удаагийн тэмээн бөмбөгийн урилгын уралдаан, үзүүлбэр уралдаан болон өрсөлдөх уралдаанд оролцож, шилдэг ололт амжилт гаргасаар ирсэн байна. Одоо Урадын Хойд хошууны тэмээн бөмбөгийн багийн дасгалжуулагч нь уралдаанд оролцохоос бусад цагт үргэлж Алшаа, Шилийнгол зэрэг газарт тэмээн бөмбөгийн дасгалжуулагчаар уригдан ажиллаж, илүү олон тэмээн бөмбөгийн тамирчдыг хүмүүжүүлэн, тэмээн соёлыг цаашид хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж байна.

Тамирчдын бэлтгэлийн тухай Урадын Хойд хошууны спортын зөвлөлийн эрхлэгч Сэцэнбаатар:

- Хорин хэдэн өдрийн хатуужилтай хичээл чармайлгаар манай тамирчдын ур мэргэжил их дээшилж байна, Тэмээ ч их хөнгөн шаламгай болж байна гэж ярьж байсан юм.

Мэдээгээр энэ удаа Урадын Хойд хошууны хоёр тэмээн бөмбөгийн баг арван нэг дэх удаагийн бүх Хятад улсын цөөн тоот үндэстний уламжлалт спортын наадамд оролцох эрхийг олсон байна. Тус хоёр багийнхан бол тэмээн бөмбөгийн ур мэргэжилдээ гарамгай бөгөөд Монгол Улс болон Өвөр Монгол орны дотно, гаднах тэмээн бөмбөгийн уралдаанд олонтаа оролцож, удаа дарааллан шилдэг амжилт гаргаж ирсэн шилдэг баг тамирчид юм.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:http://mongol.cctv.com
Мэдээ үзсэн:2779
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой