Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэрүүдийг хоёр сар дэлгэнэ

Монгол Улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд өнөөдөр Монголын Үндэсний төв музей, Өвөр Монголын музейтэй хамтран ”Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэнг нээлээ.

        Үзэсгэлэнг 06-р сарын 27-ноос 09-р сарын 06 хүртэл үнэ төлбөргүйгээр олон нийтэд дэлгэн үзүүлнэ.  Дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”-ы алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилгын зан үйлийн эд хэрэгсэл зэрэг 70 иж бүрдэл бүхий 450 гаруй ховор нандин үзмэрийг анх удаа  цогцоор нь дэлгэн үзүүлж буйгаараа нэн сонирхолтой.

 

Өвөр Монголын музейн захирал, доктор, профессор Чень Ён Жи:

-  Хятан улс X-XII зуунд Монголын өмнөд хэсэг одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрсөн нүүдэлчин улс. Хятанчууд 916 онд Их Ляо улсыг байгуулан 200 гаруй жил оршин тогтносон. Хятан нарын уугуул нутагт  тэдний үлдээсэн хот суурингийн туурь булш, бунхны арвин дурсгалууд хадгалагдаж байна. Энэ удаагийн үзмэрүүд ихэнх нь археологийн судалгаагаар олдсон. Сүүлийн 50-иад жил Өвөр Монголд явагдсан археологийн судалгааны явцад олдсон Хятан, Юань улсын үед холбогдох  томоохон булш бунхан, оршуулгын дурсгалуудаас өнөөдрийн үзэсгэлэнд тавиад байна. Хятан улс нь Монгол ба Хятад улсын зааг завсраар нутаглаж байсан тул аж ахуй, эдийн засгийн онцлог нь хоёр талтай. Нэг нь нүүдлийн соёл уламжлалыг авч үлдсэн бол, нөгөө нь газар тариалан эрхэлдэг байсан учраас суурьшмал  соёлыг шингээсэн. Үүнээс гадна, хятанчууд өв соёлын уламжлалт зүйлийг авч үлдэх, хөгжүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэхүү үзмэрүүдээс хамгийн содон үзмэр бол “Чэнь-Гуо гүнжийн бунхан”-аас олдсон гүнжийн алтан баг байгаа. Энэхүү баг нь цэвэр алтаар хийгдсэн бөгөөд тухайн үеийн хятанчуудын оршуулгын өвөрмөц зан үйлийг харуулж буй онцлог үзмэр юм. БНХАУ-ын Өвөр Монголын “Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэн хоёр улсын соёлын солилцоог улам гүнзгийрүүлж, тал нутгийн торгоны замын соёлын цар хүрээг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ярьсан юм.

 

           Монгол үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан  Ц.Эгиймаа:

- Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үндэсний музей, Соёлын өв археологийн хүрээлэнгээс  өнөөдөр  дэлгэсэн үзмэрүүдийг бэлтгэсэн. “Хятан Ляо улс шилдэг үзмэр”-ийн  үзэсгэлэнг хоёр сарын хугацаатай Монголын үзэгчдэд  үнэгүй үзүүлэх юм. Энэ үзэсгэлэнд Хятан улсын 200 гаруй жилийн түүхийг илтгэх ховор нандин үзмэрийг үзүүлж байна. Хятанчуудын археологийн соёлыг Өвөр Монголын нутгаас 100 гаруй жилийн тэртээ анх Францын санваартан илрүүлсэн байдаг. Үүнээс хойш маш олон археологийн судалгаа хийсэн. Өнөөдрийн үзэсгэлэнд гурван том бунхны сор болсон үзмэрүүд тавигдсан. Үүнд, “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”-ы  дурсгалууд нь тухайн жилдээ Өвөр Монгол төдийгүй Хятадын археологийн шилдэг нээлтээр бүртгэгдэж байсан ховор нандин үзмэр анх удаа монгол үзэгчдийн хүртээл болж байна. Эдгээрээс бид “Чэнь-Гуо гүнжийн бунхан”-д дагалдуулсан алтан баг, мөнгөн дэр, алтан чимэгтэй мөнгөн бүс, хаш хатгуур  зэргийг онцолж байна. Мөн “Тугалжийн уулын бунхан” болон “Елюй Юй Жигийн бунхан”-ы  ханын зураг ч сонирхол татна. Хятанчууд морьтон ард түмэн байсны хувьд булшнаас гарсан иж бүрэн тоног хэрэгсэл, эмээлийн чимэг, мөнгөн хазаар зэрэг нь ч манайхтай их төстэй. Нийт үзмэр, Хятанчуудын алт мөнгөний урлаг маш өндөрт хөгжсөнийг илтгэж байна.

 

       Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар:

- Энэ үзэсгэлэнг Өвөр Монголын музейтэй хамтран анх удаа дэлгэж байна. Монгол Улсад гаднаас үзмэр авчирч байсан тохиолдол байхгүй. Бидний хувьд Монгол Улс, БНХАУ-ын  дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулж үзэсгэлэнг нээж байна.  Энэхүү үзэсгэлэнгийн гол ач холбогдол нь нүүдлийн соёл аж ахуйг нийтэд түгээх, дэлгэрүүлэх зорилготой. Бэлтгэл ажлын хувьд нэлээн хугацааг зориулсан ажил байлаа. Цаашдаа бид гадаад үзэсгэлэнгээ гаргахаасаа илүү дотооддоо үзэсгэлэн гаргах зорилттой хийсэн анхны ажил байлаа. Хэдийгээр энэ үзмэрүүд  бүгд жинхэнэ эхээрээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы музей, соёлын өв археологийн хүрээлэнд хадгалж байгаа боловч энэ бол Монголын нүүдэлчин ардын түүхтэй салшгүй холбогдоно. 1959 онд гадаадын нэгэн судлаач  Хятан улс  монголчуудын түүхтэй холбоотой талаар  нэгэн сэдэвт бүтээл өгүүллээ бичиж хэвлүүлснээс хойш бид анх удаа Хятаны түүхийг Монголын  эрдэмтэн, судлаачдад зориулан дэлгэж байгаадаа баяртай байна. Энэхүү үзэсгэлэнгийн дараа бид  эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг өрнүүлж,  үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээр ном сэтгүүл  хэвлүүлэхээр төлөвлөөд байна. Хятаны түүх бол нүүдэлчин ардын түүхтэй салшгүй холбоотой учир Монголын эртний түүхэн судалгаанд нэг шинэ хуудас нээж байна хэмээн ойлгож болно. Археологийн судалгааг сурвалжийн мэдээтэй баримтжуулж түүхийг нэг мөр,  бодит үнэн зөвөөр бичих боломжийг судлаачдад олгож байгаа. Бээжингийн Үндэсний музейд манай үзмэр тавигдсанаас гадна Солонгос улсад ч үндэсний өв соёл, түүх дурсгалын үзмэрүүдээ харуулж байсан. Бидний цаашдын гол зорилго бол Монголын үндэсний музейд байгаа нүүдэлчдийн гайхамшигт түүхийг харуулсан үзмэрүүдийг гадаадад дэлгэн үзүүлэх, гаднаас үзмэр авах зорилготой ажиллаж байна.

 

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongolian.news.cn
Мэдээ үзсэн:3062
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой