Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Өвөр Монголын малчин тамирчин 2019 оны олон улсын газрын бөмбөгийн уралдаанд алтан медаль гардлаа

Өвөр Монголын малчин тамирчин 2019 оны олон улсын газрын бөмбөгийн уралдаанд алтан медаль гардлаа

        Монгол Улсад болсон Олон улсын газрын бөмбөгийн 2019 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-ны өдрийг хүртэлх уралдаанд Өвөр Монголын 12 тамирчин оролцсон байна. Үүнд, Шилийнгол аймгийн Сөнид Зүүн хошуунд нутагтай Э.Ур эмэгтэйчүүдийн ангилалд манлайлж, алтан медалиар энгэрээ мялаалгасны хамт Монгол Улсын спортын хорооноос олгосон багийн шилдэг дагуулагчийн шагнал, шилдэг зохион байгуулагчийн шагналыг гардлаа.

    Тус удаагийн уралдаанд Хятад, Монгол, Япон, Орос, Унгар, Энэтхэг зэрэг арав гаруй улс орны 485 тамирчин оролцов. Хятад улсыг төлөөлөн оролцсон Өвөр Монголын 12 тамирчин 2 алтан медаль, 5 алтан бөмбөгийн шагнал гардсан байна.

Газрын бөмбөгийг Хятад улсын Шанхай, Жэжян, Шаньдүн зэрэг далай дагуу муж, хотын ардууд эхэлж тоглож наадсан юм .

Монгол Улсад ажиллаж амьдардаг Э.Ур гэр бүлийн хамт энэхүү тоглоомыг сонирхож, Өвөр Монголд дэлгэрүүлэн танилцуулахыг анх санаачилсан байна.

Ингээд Сөнид Зүүн хошуунд хэдэн удаагийн уралдаан зохион байгуулж, нийгмийн бүх давхаргынхны сонирхлыг татаснаар Сөнид Зүүн хошуунд анхны баг тамирчидтай болсон юм. Одоо Өвөр Монголын бүх аймаг, хошуудад нийт 180 гаруй тамирчидтай болсон байна.

       Одоо газрын бөмбөг нь Шилийнгол аймгийн ахмад настнуудын спортын холбооны наадмын төрөл зүйл болсон бөгөөд сургуулийн багш нарын сурагчдаа хүмүүжүүлэх шинэ төрөл зүйл болон хөгжиж байна. Газрын бөмбөгийг Өвөр Монголд санаачилж хөгжүүлсэн богинохон жил гаруйн хугацаанд багийн хамт олон 2017 оны Монгол, Хятад хоёр улсын газрын бөмбөгийн наадмын нөхөрсөг тэмцээн, 2018 оны 06-р сард Улаанбаатарт болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2019 оны 05-р сард болсон Японы олон улсын газрын бөмбөгийн уралдаан зэрэгт амжилттай оролцсон юм.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:http://www.mongolcnr.cn
Мэдээ үзсэн:2093
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой