Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятадын кино телевиз жүжиг Монголын үзэгчдийн таашаалд хүрч байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын кино телевиз жүжгийг монгол хэлээр орчуулах төвийн үйлдвэрлэлийн тасагт 26 настай монгол охин Намуундарь Хятадын олон ангит телевизийн жүжиг болох ”Эргэлзээт хайр” киног шамдан орчуулж байна.

  Тэрээр жүжигчдийн хятад хэл дээрх жүжгийн үгийг уран уншингаа монгол хэлээр жүжгийн үгийг бичиж байв.

- Миний оролцсон хятадын кино, телевиз жүжгийн орчуулгын тоо 24 хүрсэн. Үүндээ би үнэхээр сэтгэл дүүрэн байгаа, миний ажлын улмаас манай маш олон ахан дүүс Хятад улстай дотно ойртох боломжийг олгосондоо би илүү их бахардаг юм гэж тэрээр  ярьж байлаа.

Зургаан настайгаасаа хятад хэлийг сурч эхэлсэн Намуундарь урьд нь Бээжингийн Гадаад хэлний хоёрдугаар дээд сургуульд суралцаж байсан. Төгссөнийхөө дараа эх орондоо буцаж нийслэл Улаанбаатар хотдоо ажиллан, кино болон телевиз жүжгийн орчуулгын төвийн мэргэжлийн орчуулагч болсон билээ.

- Сүүлийн жилүүдэд Хятадын кино, телевиз жүжгийн орчуулгууд илүү олон хийгдэж байгаа бөгөөд үзэгчдийн цар хүрээ ч улам бүр өргөжиж байна" гэж тэрээр хэллээ. Түүний ажиллаж буй байгууллага нь Хятадын маш олон кино, телевиз жүжгүүдийг орчуулан, сурталчилж дэлгэрүүлсэн юм .

2014 оноос эхлэн радио, кино, телевиз жүжгүүд нь Хятад, Монгол хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааны чухал хэсэг болсон бөгөөд 2014 оноос эхлэн таван жилийн хугацаанд Хятадын тал нь хятадын 25 шилдэг кино, телевиз жүжгийн бүтээлийг Монголын талд үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн. Мөн "Торгоны зам"-ын хүрээнд кино, телевиз жүжгийн солилцоо, хамтын ажиллагааны инженер" зэрэг төслүүдийн дэмжлэгээр монгол хэл дээр орчуулж, Монголын олон телевизүүд нэвтрүүлсэн байна.

Хятадын кино, телевиз жүжгийг монгол хэлээр орчуулах төвийн тэргүүн Уулын хэлснээр БНХАУ-ын Өвөр Монголын радио телевизийн төвийн монгол хэлний одон телевизийн суваг нь 2015 онд Улаанбаатар хотод орчуулан үйлдвэрлэх газраа байгуулсан. Үүнийгээ 2016 онд орчуулгын төв болгон өргөтгөн байгуулсан. Өнөөгийн байдлаар 36 телевиз жүжиг буюу 1603 анги Хятадын шилдэг телевиз жүжиг болон дөрвөн киног амжилттай орчуулан үйлдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 30 телевиз жүжиг буюу 1346 анги телевизийн цуврал болон 2 киног дэлгэцнээ гаргасан байна.

Улаанбаатар Tөв телевизийн 2016 оны хүлээн авч үзсэн тоон үзүүлэлтээс үзэхэд "Том эр", "Галтай, мөстэй залуу нас", "Аав ээжийн янаг дурлал" зэрэг Хятадын орчуулан үйлдвэрлэсэн телевиз жүжгийг хүлээн авч үзэгчид давхардсан тоогоор 100,000 хүнээс давсан. Үүнд "Том эр"-ийг хүлээн авч үзэгсэд давхардсан тоогоор 550,000 хүнд хүрч, Монгол дахь гадаадын кино, телевиз жүжгийг хүлээн авч үзсэн шинэ дээд амжилтыг тогтоов. Статистикийн мэдээгээр Хятадын кино, телевиз жүжгийн Монголын зах зээлд эзлэх хувь нь 2014 онд 7 хувиас бага байсан бол өнөөгийн байдлаар 20 гаруй хувиар өссөн байна.

БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй:

- Хятадын кино, телевиз жүжгүүд нь эерэг энергийг шингээж, хүн чанарын сайн сайхан талыг харуулж, мөн үй олон энгийн монголчуудын хувьд Хятадыг ойлгох чухал суваг болсон. Хятад, Монгол хоёр орны хоорондын найрсаг солилцоонд аятай таатай орчныг бий болгоход дэмжлэг болсон юм гэж хэллээ.

Хятадын кино, телевиз жүжгийн үйл явдал нь үнэн бодит амьдралд нийцэх бөгөөд цаанаа маш их амьдралын гүн ухааны агуулгатай тул Монголын үзэгчдийн сонирхлыг онцгой татаж байна. Телевиз жүжгийн "Харилцан дурлалцасан арван жил нь нийгмийн босгыг дөнгөж алхан ороод байгаа надтай адилхан залуучуудад үзэхэд илүү тохиромжтой юм" гэж Улаанбаатар хотын нэгэн компанид ажилладаг Билгүүн гэдэг залуу хэлсэн юм. Тэрээр "Хятадын кино, телевиз жүжгийн бүтээлүүд нь гэр бүлийн харилцаанд онцгой анхаарал хандуулдаг нь надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм" гэж тэрээр хэлж байлаа.

- Телевизийн төв нь байнга үзэгчдээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авдаг, олонх үзэгч Хятадын телевиз жүжгийг үзэж сонирхохыг хүсдэг. Манай эрхэлж байгаа гурван суваг нь идэвхтэйгээр орчуулан үйлдвэрлэх төвтэй холбогдож, Хятадын телевиз жүжгийг нэвтрүүлдэг бөгөөд энэ ажилдаа маш их ач холбогдол өгч байгаа гэж Монголын Улаанбаатар телевизийн төвийн орлогч захирал Баяр хэлсэн  юм.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:2164
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой